Бэлгэвчин дотор хар тамхи шахаж зарах гэж байжээ
Германы хэрэглэгчийн эрхийг хамгаалах байгууллага Ватикан руу тээвэрлэх гэж байсан хууль бус барааг зогсоожээ. Лейпциг нисэх буудлын ажилтнууд 14 ширхэг бэлгэвчин дотор шахаж савласан 340 грамм кокаин хэмээх хар тамхийг илрүүлжээ. Энэхүү хууль бус барааг Өмнөд Америкийн усан онгоцоор тээвэрлэн Германд авчирсан бөгөөд Ватиканы католик шашинт 800 оршин суугчтай сууринд хүргэх гэж байсан гэнэ. Дээрх кокаин нь хэдэн арван мянган доллараар үнэлэгдэх бүтээгдэхүүн юм байна. Уг хэргийг сэдсэн этгээдүүдийг мөрдөн шалгаж эхэлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ