Хөвсгөл нуурын мөс цөмөрч, нэг иргэн амиа алджээ
Хатгал-Ханх чиглэлийн замыг товчлохоор энэ сарын 22-ны бямба гарагт Хөвсгөл нуур дээгүүр “Чезер” маркийн суудлын машинтай явж байсан гурван хүн осолдож, нэг нь осгож амиа алджээ. Тэднийг Хадан хүй гэдэг газрын ойролцоо явж байхад нь мөс цөмөрчээ. Гурвуул машинаас самбаачлан гарч чадсан ч нэг нь усанд унаж норсны улмаас осгосон аж.
Өнгөрсөн өвөл их хүйтрээгүй тул Хөвсгөл нуурын мөс олон жилийн дундажтай харьцуулахад нимгэн, 20-80 см байгаа гэнэ. Тиймээс тус аймгийн Засаг дарга өнгөрөгч арванхоёрдугаар сард захирамж гарган, уг нуураар зорчихыг хориглосон байж. Гэтэл уг хоригийг иргэд үл тоомсорлон, нуураар зам дөтөлсөөр байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ