Өнгөрсөн 14 хоногт иргэд, байгууллагаас 107 гомдол, санал хүсэлт иржээ
Нийслэлийн удирдах ажилтнуудын 03 сарын 24-ний ээлжит шуурхай зөвлөгөөнөөр өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар Нийслэлийн цагдаагийн газар, Нийслэлийн цагдаагийн газрын Замын цагдаагийн газар, Нийслэлийн онцгой байдлын газраас мэдээлэл өглөө.
Нийслэлийн цагдаагийн газар 03-р сарын 07-ний өдрөөс 03-р сарын 20-ны өдрүүдэд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 24659 мэдээ, мэдээлэл хүлээн авчээ. Энэ нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 2641 нэгж буюу 12.0 хувиар, 961 гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл бүртгэгдсэн нь 324 нэгж буюу 50.8 хувиар өссөн үзүүлэлт байна.
Нийслэлийн шуурхай мэдээллийн төвийн 310005 дугаарын утсанд 03-р сарын 08-ны өдрийн 08.00 цагаас 03-р сарын 22-ны 08.00 цагхүртэлх 14 хоногийн хугацаанд иргэд, байгууллагаас 107 гомдол, санал хүсэлт, мэдээ мэдээлэл өгсөн байна. Ирсэн гомдол, мэдээллийгзохих журмын дагуу холбогдох байгууллага, албан тушаалтанд мэдэгдэж 100 хувь шийдвэрлэж ажиллажээ. Энэ хугацаанд ирсэн нийт санал хүсэлтийн 34.6 хувийг орон сууцтай холбоотой, 35.5 хувийг цахилгааны доголдолтой холбоотойасуудал эзэлж байгааг өмнөх 14 хоногтой харьцуулахад цахилгаан доголдсон гомдол 0.9 хувиар, орон сууцтай холбоотой гомдол 4 хувиар буурсан үзүүлэлттэйбайна.
Харин Нийслэлийн цагдаагийн газрын Замын цагдаагийн газарт сүүлийн 14 хоногийн байдлаар зам тээврийн ослын нийт 308 дуудлагабүртгэгджээ. Үүнээс хүн гэмтсэн хэргийншинжтэй 164, осол, зөрчлийн шинжтэй 144 дуудлаганд очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулсан байна. Зам тээврийн хэргийн улмаас хүний амь нас хохирсон хэрэг 2 бүртгэгджээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ