Москвагийн нэртэй бизнесмен эр өөрөөс нь салахыг хүссэн загвар өмсөгч найз бүсгүйгээ зэрлэгээр зоджээ
Москва хотын нэгэн нэртэй томоохон компанийн эзэн, бизнесмэн эр харилцаагаа цэглэхээр болсноо дуулгасан найз бүсгүйгээ зэрлэгээр зодсон байна.
“Девино Телеком” компанийн тэргүүн Павел Ушанов өөрөөс нь салахаар шийдсэн дурлалт бүсгүйнхээ нүүрийг ёстой “болгож тавьсан” байна.
Тэд хамтдаа жил орчим амьдарсан бөгөөд энэ хугацаанд бүсгүй найз залуугаа ингэж уурлаж, харгис загнаж байхыг хараагүй аж. Архи уухаараа ухаанаа алдатлаа донтож, хэдэн өдрөөр алга болдог түүнд Александра бүсгүй анхааруулсаар байсан ч үгийг нь сонсдоггүй байж.
Ингээд эцэст нь тэвчээр алдарсан тэрбээр салж байгаагаа, гэрээс нь явах гэж байгаагаа бичсэн мессежийг илгээжээ.
Ингээд өглөө явахаар юм хумаа цуглуулж байтал Павел түүн рүү залгаж битгий яваач гэж гуйснаас хойш хэдэн минутын дараа хаалганы хонх дуугарчээ. Бүсгүй шагайвчаар хартал найз залуу нь маш ууртай харагдсанд хаалгаа тайлж өгөөгүй байна. Гэвч Павел ятгасаар онгойлгоход хүрсэн аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ