Умард Солонгос тэнгис рүү 30 пуужин харвалаа

Хойд Солонгос өнөө өглөө тэнгис рүү богино зайн тусгалын 30 пуужин харвалаа.

Солонгосын хойгийн зүүн эргээс харвасан пуужингууд нь 60 км-ын зайд тэнгисийн усанд туссан талаар Өмнөд Солонгосын Ёнхап агентлаг өгүүлжээ.

Сүүлийн гурван долоо хоног дараалан ийнхүү умардынхан богино зайн пуужингууд тэнгис рүү харваж байна.

Сөүл, Вашингтоны хамтарсан цэргийн хээрийн сургуулилтыг ийнхүү эсэргүүцэж БНАСАУ пуужин харвасаар байна. Тэд АНУ, БНСУ хамтран цэргийн сургуулилт явуулж байгааг дайнд бэлтгэж байна хэмээн үзэх болно гэдгээ мэдэгдсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ