Тайрсан даашинз /өгүүллэг/
Гадаа бороо асгаранорно, борооны дуслыг элгэндээ чанга тэвэрсэн атигархан шар навчис цардмал зам дээр зөөлөн газардана.
Яагаад ч юм бэ усан бороо асгасан ийм л өдөр гэрээсээ гармааргүй цонхоо том нээгээд билэг оюуныхаа доторх тэр ертөнцийн өнгийг бийр будгаар зотон даавуун дээрзураад зураад л баймаар.
Гэвч орой хэзээ ч очиж байгаагүй тийм том үдэшлэгт очно, гоё уран бүтээлчдийг хажуунаас нь харна, түүний зураг өнөө орой хамгийн том дуудлага худалдаанд орж байгаа гэсэн бодол гэгэлзүүлээд зураг зурахад ухаан төвлөрүүлэх шинжгүй.
Охиныхоо аавыг харна, харсан ч хараагүй юм шиг ихэмсэгхэн алхсаар танхимын голд надад зориулж тусгайлан бэлдсэн ширээнд сууна.
Сувдан чимэглэлтэй тас хар даашинз өглөө өмсөхөдминий биед гайхалтай сайхан зохиж байсан, зургаан жилийн өмнө намайг “бүдүүн хүүхэн харахаар дотор муухай оргиод байдаг юм" гээд дөнгөж төрсөн охинтой нь хамт орхиод одсон болохоор л түүний өмнө нэг удаа ч гэсэн гуалиг сайхнаараа л гунхалзан алхаж, алхааг минь яаж дагуулан харахыг мэдэрчдотроо инээд алдах гэсэн юм.
Ингэж бодон цонхоор ширтэн суух зуур хаалганы хонх дуугарлаа.
Өмнөх долоо хоногт урлан дээр тааралдаж нэрийн хуудсаа өгсөн баян хатагтай мөн байлаа.
Шүхрийнхээ усыг хаа сайгүй цацан “яасан зэвүүн усан бороо вэ” гэж халаглах ёолох зэрэгцуүүлсээр орж ирсэн эмэгтэй шууд л бүсгүйн зураад дөнгөж дууссан будаг нь хатаагүй шинэхэн зураг руу гүйн очиж тэрхэн зуур зогтусан хэсэг ширтлээ.
Тэгснээ “би уг нь ийм зураг болно гэж бодоогүй ш дээ, ойлгож байна уу, өнөө орой энэ зургийг дуудлага худалдаагаар би авна гээд аль хэдийнээ хүмүүстэй нь тохирчихсон байдаг, энэ зүгээр л нэг мод бас нар л байна ш дээ..”гэж дуугаа өндөрсгөн зогсоо зайгүй ярьснаасаа болоод үе үе цээжээ түхэлзүүлэн амьсгалж байлаа.
Зургийн доод өнцөгт “Он цагийн хэвлийд дэлхий эргэдэг” гэж бичжээ.
Хатагтай өнөөх бичгийг хичээнгүйлэн хэд хэд уншаад”үгүй тэгээд хаана нь он цагийн хэвлий байгаа юм, адаглаад дэлхий нь хаана байгаад байна аа таминь” гэж чарлав
Навчис унаж дуусахад цог шиг бүдэгхэн улалзах цонхигор улаан нар модны мөчирт сүүлчийн ганц навч болон үлджээ. Уг нь тэр модны мөчир бүхэнд навчис ургахдаа оддын нулимс л арчихыг хүссэн юмсанж, даанч аравдугаар сарын халааснаас гээгдэж шав шаргалхан гуниг болоод цардмал зам дээр хөглөрнө. Навч унах нь жам, намар болох нь жам,хүн төрөх нь жам, төрсөн болохоор үхэх нь жам. Ийм жамыг зураглах он цаг хэмээх тэр үл үзэгдэгчийн хэвлийд дэлхий эргэж өнгө хэдэнтээ сольсоор.
Ээжийгээ зочиндоо цай аягалан намуухан дуугаар зурсан зургаа тайлбарлан ярихсиймхийг ашигланохин сэмээрхэн гүйсээр дээд давхрын өрөөнд орлоо.
Орон дээр энгэрийнх нь сувд гялтганан харагдах тас хар даашинзыг шууд л толины өмнө чирсээр очиж оролдсоор байгаад өмслөө. Жижигхэн захтай хар хилэн даашинз охинд мэдээжхэтэрхий гэмээр томдож харагдана.
Тэрхэн зуур даашинзны хормойноос шууж атгасаарээжийнхээ шургуулганаас хайч авч өнөөх уртадсан хормойг яг хөлөө гаргахаар болтол тайрч орхив.
Ингээд таарсан ч цээжээрээ бол хэлхийгээд л байлаа.
Гэвч охинд тэр даашинзыг өмсөөд яг л үлгэрт гардаг гүнж шиг санагдсан тул гараа ихэмсгээр дээш өргөж “би бол хатан хаан Сиси” гэв. Тэгснээ инээд алдаж, хөмсгөө атируулж, хацраа төмбийлгөж нэг үзэв.
Түүнийг ийнхүү тольтой тоглон зогсох зуур ээж нь “миний охин сүүгээ уу” гэж дуудлаа. Охин өчигдөрхөн үзсэн киноныхоо хатан хаан болсноор өөрийгөө төсөөлж толгойгоо ялимгүй өргөн шатаар аажуухан бууж очлоо.
Зочилж ирсэн хадагтай түсхийтэл инээд алдаж, “юун хөөрхөн охин бэ, даанч хайран даашинз, ээж чинь энийг надаас бүхэл бүтэн гурван зургийн өр тавин байж авсан юм шүү, уг нь ч гуравхан зургийн үнэтэй эд биш л дээ, би яахав урлагийг дэмждэг болохоор ганц гоёлын даашинзтай болог гэж чиний ээжийг өрөвдсөнюм шүү” гэснээ цонхоор харж
“За за би ч чамайг хүлээхгүй үдэшлэгтээ явсан нь дээр бололтой, замаараа үсчин орно”гэж аягатай цайгаа яаран яаран уув
Бүсгүй охиноо шатан дээрээс өргөж буулгаад“миний охин яг гүнж шиг харагдаж байна, Гэхдээ миний охион хэзээ ч өөртөө томдсон юманд битгий дурлаж байгаарай, ээжид нь таарах том даашинзыг миний охин хичнээн тайрлаа ч чиний минь бяцхан биенд томдсоор л байна шүү дээ” гээд үнслээ.
Энэ нь авьяастай, чадалтай хүний бүтээсэн чансаатай бүтээлийг өөрийнхөө бяцхан тархи, ямххан мэдрэмжинд тааруулж ойлгоод бүү зэрэмдэглэ” гэсэн үг болохыг өнөөх хээнцэр хатагтай мэдээгүйгээр барахгүй “эхийнхээ ганц гоёлын даашинзыг сүйтгэдэг ийм хүмүүжилгүй хүүхдийг сайн хашраавал таарна “ гэсээр гарч одсон юм./Б.Болормаа/
СЭТГЭГДЭЛ БИЧИХ