СЗХ-ны дарга Д.Баярсайхан биднийг “дээрэмдсэн” гэв

Санхүүгийн зохицуулах хорооноос гадаадын хөрөнгө оруулалттай “Би Ди Сек” компанитай хуйвалдан,дотоодынхоо “Силикат” компанийг залилсан хэрэг олны гайхлыг төрүүлэв. Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан нь“Силикат” компанид хууль, журам ёсоор хувьцааг нь тооцож өгөх ёстой байжээ. Гэвч өгөлгүй луу унжсаар эцэст нь “Силикат” компани санхүүгийн хүнд байдалд орсон байна. Иймээс тус компани Захиргааны хэргийн шүүхэднэхэмжлэл гаргаснаар Санхүүгийн зохицуулах хороо буруутай болох нь тогтоогджээ.Гэвч хувьцаагаа бас л авч чадаагүй аж. Учир нь Дээд шүүх уг хэргийг хянаж үзээд тогтоол гаргахдаа Санхүүгийн зохицуулах хорооны талд шийджээ. Үүнийг харин“Силикат” компанийн гүйцэтгэх захирал Ц.Содбилэг нар “Энэ бол хуйвалдаан. Дээд шүүх нь хүртэл луйварчидтай хуйвалддаг болсон байна. Яагаад гэхээр Дээд шүүхийнхэн хэрэгжиж эхлээгүй байсан хуулийг үндэслэсэн. Тэгээд ч доод шатны хоёр шүүхийг үгүйсгэх эрх байхгүй. Ер нь Санхүүгийн зохицуулах хороо олон газрын хувьцаагдээрэмдэж байгаа.Бид Ерөнхийлөгч, Ерөнхий шүүгчид энэ бүхний талаар бичсэн.Гэтэл аль алинаас нь ямар ч хариу бидэнд өгсөнгүй. Ерөөсөө энэ Д.Баярсайхан гэдэг хүнийг шалгуулаххэрэгтэй байна” гэсэн юм.

Б.Дөлгөөн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ