Дэлхийн сүрьеэтэй тэмцэх өдөр айсуй
Жил бүрийн гуравдугаар сарын 24-нийг Дэлхийн Сүрьеэтэй тэмцэх өдөр болгон тэмдэглэдэг. Энэ жил дэлхийн Сүрьеэтэй тэмцэх өдрийг ‘’Жил бүр дэлхий дээр сүрьеэгээр 9 сая хүн өвддөг ч тэдний 3 сая нь сүрьеэгийн тусламж авч чаддагүй, Сүрьеэгээр өвдсөн хүн бүрийг илрүүлж, эмчилгээнд хамруулж, эдгэрүүлцгээе’’ гэсэн уриатайгаар дэлхий дахинаа тэмдэглэж байна
Сүрьеэгийн тусламж, үйлчилгээ авч чадахгүй байна гэдэг юу гэсэн үг вэ? Энэ бол Сүрьеэгээр өвдсөн хүн бүр өвчний шинж тэмдэг, өвчний талаар ойлголт үгүйгээс эмнэлэгт хандахгүй байх, хандсан ч олон шалтгааны улмаас болж оношлогдохгүй байх, оншологдсон ч эмчилгээнд хамрагдахгүй байхыг хэлдэг.
Дэлхийн Сүрьеэтэй тэмцэх өдрийн хүрээнд ЭМЯ, ХӨСҮТ, Глобаль сан зэрэг холбогдох байгууллагууд гуравдугаар сарын 24-ний өдрийн 15.00 цагт ЭМЯ-ны хурлын “Б” зааланд хэвлэлийн бага хурал хийж, иргэдэд мэдээлэл өгнө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ