Энэ долоо хоногийн тойм

Өнгөрч буй энэ долоо хоног үйл явдал ихтэй байлаа. Жил гаран сунжирсан В.И.Лениний музейн асуудал шийдэгдэж, өмчлөлд очих байсан ч МАН-ынхан хүлээлгэж өгсөнгүй. Энэ бол яах араггүй анхаарлын төвд орсон асуудал байв.
Мөн манай улсад анх удаа “Оюутан” цэрэг хөтөлбөр хэрэгжиж, мөн л энэ долоо хоногоос бүртгэлээ эхлүүллээ.
Үүнээс гадна Олон улсын эр цэргийн баяр тохиож салбар салбарын мундагуудад шагналын хур буусан юм.
Харин дэлхий дахинд болсон үйл явдлуудаас нэрлэвэл, Малайзын сураггүй болсон онгоцыг эрж хайх явцад, шинэ шинэ таамаг сэжүүрүүд гарсан ирсэн. Гэвч онгоцыг олоогүй л байна. Мөн ОХУ-ыг Их наймаас хасах шийдвэр гарсан нь яах аргагүй олон улын анхаарлын төвд байна. Ингээд энэ долоо хоногт болсон үйл явдлыг тоймлон хүргэе.

Монголд анх удаа “Оюутан цэрэг” хөтөлбөрийн хэрэгжиж эхэллээ
“Оюутан цэрэг” хөтөлбөрийг хэрэгжүүлэх Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гардуулах ёслолын ажиллагаа МУИС-ийн төв байрны дугуй танхимд өнгөрөгч даваа гарагт боллоо.

Энэ онд Монголын тулгар төр байгуулагдсаны 2223 жилийн ой тохиож байгаа. Монгол хүний түүх, Монгол Улсын түүх дандаа арми, цэрэгтэй холбоотой байдаг. Тийм учраас оюутан залуусыг эх орноо, тусгаар тогтнолоо, өөрийгөө, гэр бүлээ хамгаалж чаддаг бүх талын эрдэм мэдлэгтэй болох боломжийг нээж өгч байна. Тиймээс энэхүү хөтөлбөр нь гүн гүнзгий утга учиртай, алс хэтийн олон талын ач холбогдолтой чухал хөтөлбөр юм.

Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж 1990 оноос хойш төрсөн залуус цэргийн алба хаагаагүй бол төрийн жинхэнэ алба хаших эрхгүй болсон. Тиймээс оюутнуудыг суралцахын зэрэгцээ цэргийн алба хаах боломжийг энэхүү хөтөлбөр бий болгосон бөгөөд Монгол улсын ерөнхийлөгчийн 92 дугаар зарлиг, Засгийн газрын 40 тоот тогтоолын дагуу Батлан хамгаалахын сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайд нар хамтарсан тушаал гарч уг хөтөлбөрийг албан ёсоор хэрэгжүүлж эхэллээ.

Тус хөтөлбөрт хамрах хүсэлтэй оюутнууд сургуулийн удирдлага, харьяа дүүргийн цэргийн штабд хандаж бүртгүүлэх бөгөөд бүртгэл ирэх 4 дүгээр сарын нэгний өдөр хүртэл үргэлжилнэ.

“Аса цирк”-ийн асуудал хурцдав
“Аса цирк”-ийн хувьчлалтай холбоотой маргаан үргэлжилсээр байна. Талууд өөр өөрсдийн байр сууриа ээлж дараалан илэрхийлж байна. Өнгөрсөн долоо хоногт “Аса цирк”-ийн хувьчлалын талаар Д.Дагвадорж аварга өөрийн байр сууриа хатуухан илэрхийлж циркийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа хэмээсэн. Энэ үеэрээ ШӨХТГ-ын дарга О.Магнайгийн талаар нилээд хувийн чанартай зүйл ярьж бухимдаж байсан юм. Тэгвэл ШӨХТГ-ын дарга О.Магнай энэ долоо хоогт нь хариуг нь байрьж, их аваргын ярьсан зүйлд тайлбар хийж циркийн менежментийн хувьчлалын гэрээг танилцуулсан юм. О.Магнай Д.Дагвадоржийн ярьсныг үгүйсгэж хувьчлал явагдсан хэдий ч гэрээнд заасны дагуу үйл ажиллагаа нь хэвийн явагдах ёстой байсан ч циркийн зориулалтын байрыг өөр зүйлд ашиглаж, гэрээг зөрчсөн тул төр эргүүлэн мэдэлдээ авах асуудлыг сөхөж болно хэмээсэн юм. Өөр хэд хэдэн баримт дэлгэж циркийн үйл ажиллагааг хэвийн явуулах ёстой гэв. Түүнчлэн Д.Дагвадорж аваргын хэлсэн бүх зүйл бодит байдлаас зөрж байгааг нотлох баримт дэлгэсэн нь хүний нөөцийн асуудал байлаа.
Ингээд мэдээллийнхээ төгсгөлд бяртай, мөнгөтэй хүнд ч гэсэн хууль адил тэгш үйлчлэх ёстой хэмээсэн юм.

МАН-ынхан .И.Лениний музейг улсад өгөхгүй гэдгээ дахин идэрхийлэв
Жил гаран үргэлжилсэн В.И.Лениний музейн асуудал энэ долоо хоногт нэг мөр шийдэгдэх байв. Гэвч хариуцагч МАН-ынхан цг музейг хүлээлгэж өгөөгүйгээс асуудалтай тулгарлаа.
Төрийн өмчийн хороо, ССАЖЯ-ны хамтарсан ажлын хэсэг шүүхийн шийдвэрийн дагуу В.И.Лениний музейг хүлээн авахаар болсон. Гэтэл МАН-ынхан ОХУ-ын Төв архиваас МАН-ын хүсэлтийн дагуу тухайн үеийн ЗХУ-аас намуудын ах дүүгийн найрамдалт харилцааны бэлэг болгон Оросын ард түмний хөрөнгөөр барьсан Лениний музейн барилгыг МАН-д бэлэглэж байсан тухай тогтоол, хүлээлгэн өгсөн бичиг баримт сэлтийг явуулсан. Иймээс В.И.Лениний музейг Улсад өгөх боломжгүй гэдгээ хэвлэл мэдээллтийн хэрэгслээр тараав.

Эдгээр баримтуудыг үндэслэн МАН-аас шүүхэд дахин шинээр үүссэн нөхцөл байдал хэмээн гомдол гаргахаар болж, Улс В.И.Ленинийн музейн барилгыг хүлээн авч чадсангүй.

ОХУ” Их найм”-аас хасагдав
Украйны асуудлаас болж олон улсын шүүмжлэлийг хүртээд байгаа ОХУ “Их найм”-ын бүрэлдэхүүнээс албан ёсоор хасагдсан байна. Тодруулбал Францын Гадаад хэргийн сайд Лоран Фабиус өчигдөр “Europe 1 радио” станцад өгсөн ярилцлага өгөх үеэрээ энэ тухай хэлжээ.

Тэрээр “G8 буюу “Их найм” нь том гүрнүүдийн улс төрийн яриа хэлэлцээний индэр учраас бид Оросын энэ байгууллага дахь гишүүнчлэлийг зогсоохоор шийдвэрлэлээ. Өнөөдрөөс эхлэн “Их долоо” ОХУ-гүйгээр шийдвэр гаргах болно хэмээн хэлсэн байна.Сочид болох уг уулзалтыг цуцалсан тухай бид өмнө нь мэдээллэж байсан.
Тэгвэл ОХУ-ын зүгээс Их долоогийн шүүмжлэлээс болж гадаад харилцааны бодлогоо өөрчлөхгүй гэдгээ мөн мэдэгдсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ