Чанаргүй зээлийн хэмжээ 566 тэрбумд хүрчээ
МАН хөдөлгөөнд орж эхэллээ. Тус нам өнгөрөгч долоо хоногт эдийн засаг хүндрэлд орсоныг онцлоод томоохон хэлэлцүүлэг зохион байгуулсан бол тус намаас Их хуралд суудалтай Я.Содбаатараар ахлуулсан ажлын хэсэг Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа захуудын худалдаа наймаа эрхэлж буй хүмүүстэй газар дээр нь очиж уулзахаар болжээ.
Угаасаа ч Монгол Улсын эдийн засаг хүндхэн байдалд ороод байгааг хэн хүнгүй шүүмжилж байгаа. МАН-ын гаргасан тооцоогоор эдийн засаг өмнө байгаагүй хүндхэн байдалд орсон тоо баримтуудыг хэлж байна.
Өөрөөр хэлбэл, Монгол Улсын төсвийн орлого 1,5 тэрбумаар тасалдаж, гадаад өр, худалдааны алдагдал нэмэгдэн, валютын нөөц 67 хувиар буурч, 1,2 тэрбум ам.долларын хэмжээтэй болсон нь эдийн засаг ямар байгааг шуудхан харуулж байгаа тоо гэдгийг сөрөг хүчнийхэн онцлов.
Мөн чанаргүй зээлийн хэмжээ анх удаа 556 тэрбум төгрөгт хүрсэн нь ганцхан жилийн дотор 92 хувийн өсөлт буюу өмнө байгаагүй өсөлтийг харуулсан гэж санхүүгийн шинжээчид тооцоолол гаргажээ. Түүнчлэн МАН-ын өгч байгаа мэдээллээр
Үйл ажиллагаа нь түр зогссон
|
Уул уурхай |
ХАА |
Боловсруулах үйлдвэр |
2012 онд |
470 |
2878 |
4492 |
2013 онд |
70 |
839 |
926 |
2012 онд 86 аж ахуйн нэгж татан буугдаж байсан бол 2013 онд энэ тоо 301 болсон нь хүндхэн эдийн засгийн нэг хэлбэрийг харуулж байна гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ