61 настай Микки Рурк Оросын модельтэй хуримлана
Холливудын од Микки Рурк удахгүй гурав дахь удаагаа гэрлэх гэж байна. Америкийн жүжигчин Микки Рурк, Оросын загвар өмсөгч бүсгүй Анастасия Макаренко нар дөрөв орчим жилийн хугацаанд үерхэж байгаа билээ.
Саяхан барууны хэвлэлүүдэд өдгөө 61 настай жүжигчин эр, 27 настай модель бүсгүй нар хуримаа хийхээр төлөвлөж байгаа гэх мэдээлэл гарав. Дурлалт хос үнэт эдлэлийн дэлгүүрээр хамтдаа явж байхыг нь хүмүүс харжээ. Гэрчүүд тэднийг хуримын бөгж хайж байсан хэмээн өгүүлж байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ