Өнөөдөр дэлхийн усны өдөр

Одоогоос яг 22 жилийн өмнө буюу 1992 онд НҮБ-ын Байгаль Орчин ба Хөгжлийн чуулга уулзалтад оролцогчид Олон улсын усны өдрийг тэмдэглэх санаачлага гаргасныг НҮБ-ын Ерөнхий Ассамблей зөвшөөрч, 1993 оны гуравдугаар сарын 22-ноос эхлэн жил бүрийн энэ өдрийг Дэлхийн усны өдөр болгон тэмдэглэдэг болсон түүхтэй билээ.

Монгол Улсын хувьд 2005 оноос эхлэн Дэлхийн усны өдрийг тэмдэглэж эхэлсэн юм. Жил бүр Дэлхийн Усны өдөр цэвэр усны тодорхой нэг асуудлыг хөндөн ярилцдаг уламжлалтай бөгөөд энэ жилийн уг өдрийг “Ус ба эрчим хүч” уриан дор дэлхий нийтээрээ тэмдэглэж байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ