М.Батсуурийг Захиргааны хэргийн танхимын тэргүүнээр томиллоо

Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүний бүрэн эрхийн хугацаа дууссан тул Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2014 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 42 дугаар зарлигаар Мишигийн Батсуурийг тус танхимын тэргүүнээр томиллоо.

М.Батсуурь "Шихихутуг" Хууль зүйн дээд сургууль, Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургууль, Удирдлагын академи тус тус төгссөн. Эрх зүйч, бизнесийн удирдлагын менежер, хууль зүйн ухааны магистр зэрэгтэй.

Тэрээр 1999-2001 онд “М & P” ХХК-д хуулийн зөвлөх, 2001-2003 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуульд захирлын туслах,

2003-2009 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуульд багш,

2009-2011 онд Худалдаа хөгжлийн банкинд Хуулийн газрын захирал,

2011-2013 онд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч,

2013 оноос Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд шүүгчээр ажиллаж байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин