5 хоног амьдарсан хүүгийн түүх
Төрсөний дараа 5 хоноод нас барсан хүүдээ хүндэтгэл үзүүлэн, түүний шарил дээр том хүүгээ дүүтэйгээ тоглож байхаар элсэн тоглоомын газар хийсэн Эхийн тухай мэдээ Facebook-ээр маш түргэн тарж, 220 мянга гаруй хэрэглэгчид шээрлэсэн байна. Ингээд энэ гунигт түүхийг сөхөцгөөе.
“Эхлээд хүүгийнхээ оршуулгыг шилэн чулуугаар чимэглэхээр төлөвлөж байжээ. Дараа нь түүний том хүү Такерт гашуудлаа илэрхийлэх өөрийн гэсэн газар байх хэрэгтэй гэдгийг ойлгосон” -гэж өөд болсон хүүгийн 24 настай ээж Эшли Хаммак ярьжээ.
«Энэ тухай бодох тутам, ямар нэгэн юм хийхийг хүссэн. Тэр үргэлж надтай цуг тийш очин, тэнд сууж, бүүвэйн дуу дуулан, түүнтэй ярилцдаг.» -гэж Эшли нэмж ярьсан байна.
Ээжийнх нь бодлоор, Такерт талийгаач болсон дүүтэйгээ харьцаж байх нь хэрэгтэй ажээ. Тэрээр ээжээсээ бяцхан Райаны элсэн тоглоомын газар луу очихыг үе үе гуйдаг байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ