Х.Лхагвасүрэн, Н.Төмөрхуяг нар МУГЖ боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж зарлиг гаргаж Монгол цэргийн өдөр, Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, казах түмний Наурызын баярын тохиолдуулан эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, спорт, аж үйлдвэр, газар тариалан, батлан хамгаалах болон үйлчилгээний салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүнд өнөөдөр Монгол Улсын Ардын болон гавьяат цол, төрийн одон, медаль хүртээлээ.

Монгол Улсын эрүүл мэндийн салбарт боловсон хүчин бэлтгэх, тэр дундаа мэдрэлийн мэс заслын салбарт нарийн мэргэжлийн эмч,мэргэжилтнүүдийг бэлтгэхэд оруулсан50 жилийн хөдөлмөр зүтгэлийг ньөндрөөр үнэлж ЭМШУИС-ийн Мэдрэл судлалын тэнхимийн багш, Монгол Улсын мэдрэлийн салбарын ерөнхий зөвлөх эмч, профессор Гүнтэвийн Цагаанхүүд Ардын багш цол хүртээв.

Дараа нь Монгол Улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор Атар-Өргөө ХК-ийн гүйцэтгэх захирал Жамсрангийн Сайнжаргал, Оюутолгой ХХК-ийн төслийн дэд ерөнхийлөгч бөгөөд орон нутгийн харилцаа хариуцсан захирал Самандын Санждорж, Өрмөн Уул группийн ерөнхий захирал Дашдоржийн Оюунбилэг, Монгол Улсын гавьяат механикжуулагч цолоор Ховд аймгийн Ховд сумын ногоочин Шакиртбайн Хажнавый, Монгол Улсын гавьяат багш цолоор Баян-Өлгий аймгийн Өлгий сумынөндөр настан, ахмад багш Ахмадигийн Сайндолда, БГД-ийн 5-р хорооны өндөр настан, ахмад багш Чойживын Доржгочоо, Прогресс дунд сургуулийн зөвлөх багш Аюушийн Баасанхүү, ХУД-ийн 2-р хорооны иргэн, ахмад багш Гомбын Загдрагчаа, Удирдлагын академийн багш Тогоочийн Лхагваа, Монгол Улсын гавьяат барилгачин цолоор Монгол Улсын барилгын зөвлөх инженер, бэлтгэл хурандаа Санжидын Мөнхөө, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч цолоор Чөлөөт бөхийн үндэсний эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагч Буяндэлгэрийн Батбаяр, Монгол Улсын гавьяат тамирчин цолоор Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин Тунгалагийн Мөнхтуяа, Монголын боксын холбооны ахмад тамирчин Галсандоржийн Батбилэг, Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор Харанга хамтлагийн гоцлол дуучин Хатанбаатарын Лхагвасүрэн, Чөлөөт уран бүтээлч, дуучин Намдагийн Төмөрхуяг, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн цолоор Хүүхэлдэйн театрын дарга, яруу найрагч Цоодолын Хулан, Чөлөөт уран бүтээлчШагжийн Ванчаарай, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор Соёл урлагийн их сургуулийн ахлах багш Довчингийн Цэцэрлэг, Монгол Улсын үйлчилгээний гавьяат ажилтан цолоор Аялал жуулчлалын Нүхт тур ХХК-ийн дэд захирал Нацагийн Хандсүрэн, ЧД-ийн 4-р хорооны иргэн, оёдолчин Өвгөний Цэнд, Монгол Улсын хүний гавьяат эмч цолоор Эх нялхсын эрдэм шинжилгээний төвийн эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх эмч Сэдэдийн Хишгээ, Шастины төв эмнэлэгт ерөнхий мэс заслын тасгийн их эмч Машбалжирын Ганбаатар нарыг тус тус шагнав.

Мөн Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор Гэгээ мед эмнэлгийн хордлого судлалын зөвлөх эмч, бэлтгэл хурандаа Содномын Юндэн, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор БГД-ийн 4-р хорооны өндөр настан, ахмад барилгачин Хабдайн Смойль, Монгол Улсаас Япон улсын Осока хотодсуугаа консул Чонойн Куланда, Алтан гадас одонгоор Дорнод аймгийн Петро Чайна Дайчин ХХК-ийн олборлолтын хэлтсийн дарга Батмагнайн Мөнхжин, Цэргийн гавьяаны одонгоор БХИС-ийн техник хангалтын офицер Сумъяагийн Эрдэнэбилэг, Цэргийн хүндэт медалиар НОБГ-ын Аврах шуурхай салбарын бүлгийн дарга Түүхбаатарын Дөл нарыг тус тус шагнав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шагнал гардуулж хэлсэн үгэндээ: “Өнөөдөр Монгол төрийнхөө хүндэтгэлт шүтээн Есөн хөлт цагаан тугныхаа өмнө шагнал гардаж авсан иргэддээ болон нийт Монгол орон даяар хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлсэн хүмүүст баяр хүргэе.

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 93 жилийн ой болон Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, нарны баяр Наурызийг тохилолдуулан эх орныхоо өнцөг булан бүрт уйгагүй хөдөлмөр, хичээл зүтэглээрээ манлайлсан иргэддээ шагнал гардууллаа.

Шагнал бол хариуцлага байдаг. Олон арван жилийн турш эзэмшсэн мэргэжлээрээ тууштай зүтгэж, хамт олноо манлайлан, сайн үйл бүтээгчдийг монголын төр шагнан, цаашид хийж бүтээх үйлст нь урам зориг өгөхийн хамтаар улам ихийг бүтээх хариуцлага үүрүүлж буй хүндэтгэл юм.

Шагнал гардаж авсан эмч - эх баригч, багш, ногоочин, барилгачин, эх орныхоо төлөө тангараг өргөсөн цэргийн зүтгэлтнүүд, геологич, дуучин, зохиолч, тамирчин, дасгалжуулагч, онцгой байдлын ажилтан гээд нийт иргэддээ чин сэтгэлээсээ баяр хүргэе.

Морин жил монгол түмэнд ямагт ээл ивээлээ хайрласаар ирсэн. Монголчууд очих газраа бодож морио барьдаг ард түмэн.

Ирэх он цагуудад хийх бүтээх үйлс тань улам арвин байг. Нийт шагнагдсан хүмүүс нийтийн сайн сайхны төлөө улам илүү хувь нэмэр оруулна гэдэгт би чин сэтгэлээсээ итгэж байна. Та бүхэнд болон гэр бүл, хамт олонд тань дахин баяр хүргэе” гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин