Фараоны хараал
Пирамидын том нь 155 метр гэх бөгөөд 20 жилийн турш 100 мянган хүн бүтээсэн энэ аварга байгууламж 5000 жилийн настай. Хэдэн мянган боолын амь насаар боссон пирамидыг энгийн багаж хэрэгсэл, өнхрүүлэг, татлага хэрэглэж барьсан гэж үздэг аж. 1923 оны хавар дэлхийн олон сонинд Английн эрдэмтэн Корнарван гэгч Египетэд нас барсан тухай дуулиант мэдээ нийтлэгджээ. Тэрээр өөр нэг хүнтэй цуг Мисирийн хаан Тутанхаманы бунханд малталт хийж байхдаа нас баржээ. Сонинд "Фараоны хараал" хүртсэн тул тэр эрдэмтэн нас барсан гэж бичиж байжээ.
Түрүүнд нь Египетийн судлаачид МЭӨ 14-р дүгээр зууны эхээр байсан энэ булшнаас асар их үнэт зүйл олсон. Эрдэмтний хамт байсан Картер нэгэнтээ ийн хэлсэн байна: "Хамаг ажлаа дуусгаад бунхны гонхонд байх үед бид бүхний санаа сэтгэл ямархуу байсныг хэлээд яах вэ, гэхдээ л тархи мэдрэл ер бусын тайван биш байлаа" Тэдний тархи мэдрэлийн түгшүүр нь хэт ядарсандаа биш юм. Үнэт эд юмсыг олсон тэр орчны хавьд Фараоны амгалан тайван байдлыг апдагдуулсан хэн боловч үтэр түргэн үхэх болно гэсэн бичигтэй самбар байхыг тэд уншжээ. Бас нэг өөр заналхийлсэн бичгийг бяцхан хөшөөнөөс олсон нь "Би бунханд халдан орсон тонуулчийг албины галаар зайлуулах хүн билээ. Би Тутанханмоны булшийг хамгаалж буй хүн мөн" гэж бичсэн байв. Корнарван бунханд орохдоо айгаагүй нь мэдээж. Дараа нь хоёрхон хоноод л нас барсан. Чухамдаа тэр үеийн сонинд бичсэнчлэн өш хонзон, хараал хүрсэн эсэх нь бүү мэд, тэр уеийн хүмүүс ч түүнд нэг их анхаарал тавиагүй бололтой. Харин нас барахынх нь өмнөх өдөр эрдэмтдийг ямар нэг амьтан /хортой шавьж/ хазжээ.
Египетийг судлагч Энгельбах нэгэн бунхнаас "Сүнс энд ирсэн хүний хүзүүг галууных мэт булга мушгиж болно шүү" гэсэн бичиг олжээ. Тэр бунханд занданшуулсан, зүгээр оршуулсан хоёр хүний шарил байжээ. Үнэт юмс руу сарвайх тэр мөчид хавтгай чулуу нурж түүнийг няц цохисон байна. Ан амьтад агнадаг зангархуу тэрюм баараггүй ёсоороо ажилласан нь тэр ажээ.
Нэг сонин юм бол дээр өгүүлсэн Корнарван, Картер нартай хамт ажиллаж байсан хорин таван хүнээс уварч цуварсаар долоо нь нас барсан гэдэг.
Одоо нэг чухал зүйлийн тухай ярья. Өнгөрсөн зууны сүүл орчмоор Каирын их сургуулийн анагаах ухааны профессор Эз-эд-дин-Таха гэгч пирамидын музейд ажилладаг хүмүүсийн эрүүл мэндийг удаан хугацаагаар үзэж хянаж байснаа мэдээлжээ. Амьсгалын замаар дамжин үрэвсүүлдэг нян тэндхийн хүн бүрийн биед байсныг илрүүлжээ. Эрдэмтэн бас занданшуулсан хүүрнээс тийм нянг олсон аж. Уг нян гурав дөрвөн мянган жил амьдрах чадвартай гэнэ.
Бас нэг сонин тохиол гарсныг өгүүлье. Өмнөд Африкийн нэг жуулчин маш олон сарьсан багваахай орогнож байсан нэгэн агуйд ажиллаж байгаад гарсан юмсанж. Хэдэн өдрийн дараа ходоод нь өвдөж, булчин нь янгинан, хүчтэй дагжих болов. Цусных нь шинжилгээний хариу гарчээ. Өвөрмөц маягийн "агуйн өвчин"-өөр өвджээ. Халдвар тээгч нь сарьсан багваахайн сангаст үрждэг нян юм гэжээ. Дээр өгүүлсэн Каирын профессор "Фараоны хараалыг" жирийн антибиотикоор аргалж болно гэсэн байх юм.
Агуйд орсон хайгуулчийг антибиотик аварчээ. Гагцхүү харамсалтай нь Египетийн хаадын бунханд орсон хүмүүс гэнэт үхэж байсан тэр цаг үед зүй ёсны учир шалтгаан нь тайлагдаа ч үгүй, антибиотик мэтийн эмчилгээний хүчтэй эмч гараагүй байжээ. Мэдлэг, шинжлэх ухааны хүчээр л "Фараоны хараал"-ын учрыг няцаасан гэж үзэж болох бус уу. Судлаач Энгельбах хавтгай чулуунд няц цохиулсан нь Фараоны хараалын ид шид ч биш, эрдэнэс баялгийг хамгаалж зориуд хийсэн занга л байсан гэдэг.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ