Нострадамус: Хүний хувь заяаг өөрчлөх боломжгүй
Нострадамус хүн бол үйлийн үрийн тоглоом, зурхайн төөрөгт заяагдсан түүний хувь заяаг хэзээ ч юу ч өөрчилж чадахгүй хэмээн үзэж байлаа. Суут ирээдүйг айлтгагч XX зууны тухай бадаг шүлэгтээ
Хорьдугаар зуун аюумшигтай агаад хэрцгий
Хоёр дайн дэгдэж, боолчуудын засаглал тогтоно
Шинжлэхүй ухааныг галдан шатаагаад
Шүтлэг, сүжиг ч үгүй бурхадаа зална гэж бичсэн билээ. М.Нострадамус Туркууд Венийг бүслэн хаах, португалчууд Японыг нээж олох, Францууд Канадыг нээх, Григорийн хуанлид орох, цахиур буу зохион бүтээх, Г.Галилейн сургаал, термометрийг зохион бүтээх, англичууд Австралийг нээх, П.Ползуновын уурын машин, АНУ тусгаар тогтнох, агаарын бөмбөлгийг зохион бүтээх, Францын хувьсгал, цахилгааныг нээх, Наполеон Оросод ялагдах ба Москва шатах, анхны төмөр замыг барьж байгуулах, цахйлгаан мэдээ дамжуулах аргыг нээх, Маркс Энгельсийн шинэ философи бий болох, Австри-Италийн хооронд үүсэх дайнууд, динамикийг зохион бүтээх, Сүэцийн сувгийг байгуулах, цахилгаан чийдэнг зохион бүтээх, телефон утас, рентген туяаг нээх, ах дүү Райт анхны нисэх онгоц бүтээх, химийн зэвсэг бий болох, Балканы дайн, Панамын сувгийг байгуулах, Оросын октябрь сарын хувьсгалт эргэлт, телевиз бий болох, Ч.Линдберг Атлантын далайг туулан нисэх, анхны дуутай кино, их эдийн засаг уналтанд орох, Германд үндэсний социалистууд засгийн эрхэнд орох ба Гитлер гарч ирэх, Испанид иргэний дайн дэгдэх, дэлхийн 2-р дайн эхлэх, атомын бөмбөг бүтээх, сансарт анх хүн нисэх, Америкчууд анх удаа саран дээр буух зэрэг үйл явдлыг урьдчилан хэлсэн юм.
Нострадамус XX зуунд сансрын ертөнцөөс өндөр хөгжсөн оюунтай амьтан үзэгдэх болно. Цаг хугацаа өөрчлөгдөх ба сансар руу хиймэл дагуул байн байн хөөргөх хийгээд шинэ өвчтөнүүд гарах/ спид/, хорт хавдарын эсрэг эс нээх, хар нүүрсний эрчим /хүчийг-Цагаан /атом/-аар солихыг ч урьдчилан айлдсан нь үнэхээр гайхамшигтай зөн совинтой хүн байсныг бидэнд өгүүлдэг юм.
Энэ суут алсыг нэвт тольдон харагч манай зууны техникийн нээлтүүд, усан доогуур шумбах завь, нисэх онгой, устөрөгчийн бөмбөгийг ч үзэж харж байсан төдийгүй дэлхийн улс төрийн тавцан дээр генерал де Голль Франко, Лөнин, Сталин, Гитлер, Муссолин нар гарч ирэхийг мэдэж байжээ.
Ирээдүйгээ мэдсэнээр бид газар дэлхийгээс заяасан үүрэг тавилангаа өөрийнхөө боломжоор хэрэгжүүлэх, хамгийн оновчтой замыг сонгож чадна. Ер хүний амьдралын төрсөн өдрийн төөрөг нь урьдаас шийдвэрлэчихдэг байхад нөгөө талд хувь хүний оролцоо байдаг. Байгаль дахь үйл явцууд ч хүмүүсийн амьдрал ч тэр гаригуудын хөдөлгөөн ч тэр сансрын хуулинд л захирагддаг.
Сансрын гол хууль бол бүхний төлөө нэгдсэн нэгдмэлийн хууль, зохицлын хууль мөн. Энэ хуулийн дагуу ертөнц үе үе шинэчлэлтэд орж байна. Тодорхой үе шатуудад чанарын дэвшил болдог бөгөөд дараа нь бүгдийг эргээд урьдынхаасаа илүү өндөр түвшинд давтдаг. Соёл иргэншил хэдий чинээ өндөр байх тутам сансрын хууль төдий чинээ зохицох ёстой. XXI зууны их хямрал бол сансрын обьектив мөчлөгтэй холбоотой, хүн төрөлхтний хувьд аймшигт довтолгооны цаг юм.
Хүн төрөлхтөн одоо хоёр аугаа их үеийн уулзвар дээр зогсож байна. Дэлхийн шинэчлэлт 2003 онд эхлэх үед матрын ордны эрин өөрийн эрхээ эдлэх бөгөөд тэр цагт соёл иргэншлийн хөгжлийн шинэ төлөв хандлага, тодорхойлогдоно. Шинэ эринд бэлтгэх хэрэг явдал 200 гаруй жилийн туршид үргэлжилнэ.
Байгалийн хэлхээ холбоо үй олноор эвдэрч гажсан, хувьслын мухардмал, бүтэлгүй салаа мөчрүүдтэй тулгарч ирнэ. Үүний буруутан нь оюунаас урьд шинжлэх ухаан техникийн дэвшил мөн. Дэлхийн түүхийн хурд мушгиу замаар хөдөлсөн учир хүн төрөлхтөн явсаар өлгий дээрээ эргэж ирэх ёстой.Гэв.ч загасны шинэ оронд шилжихийн өмнө учир явдал юу боловч дуусч таарна. 2003-2008 онууд бол сансрын орчлон анхдугаар үеийн төгсгөл, хоёр дахь аугаа их цаггүй эриний эхлэлтийн жилүүд.
Амьд байгалийн мэдээллийн тооны хуримтлал хязгаартаа хүрнэ. Дараалсан хэмнэлүүд нь хүмүүсийг хүчтэй өөрчилнө. Амьд байгальд ч хүнд ч төрөл зүйлийн асар их дотоодын гэнэтийн хувьсамж их хурдасгалтай явагдаж, ургамал амьтан хүний амин хэмнэлийн гэдэс дотор бий болно, Нострадамус зөгнөхдөө “Хүн төрөлхтөн бурхдыг орлуулсан төмөр тоглоомонд дур татагдана.
Төмөр шувуудын хархиралдаан огторгуйг дүүргэнэ. Тэдгээрийн тусламжтайгаар хүмүүс алс зайнаас ярилцах, бие биенээ харж чадах гайхамшигт толинууд зохион бүтээнэ. Газар уснаар явагч бүхээгт төмөр тэрэгнүүд дэлхийг аалзны шүлс шиг хучсан төмөр тороор хэрнэ. Чөтгөрийн гол хийгээд уураар амилж, хөдөлдөг төмөр завинууд бий болно. Олон од дурангийн хараагаар нээгдэнэ.
Төмөр тоглоом хэдийн чинээ олон болох тутам, төдий чинээ олон дайн дэгдэж, хүн төрөлхтөн улам задран бутарч улмаар хэмжээгүй их хаанчлалын хараат болно. Хүмүүс байгалиас улам хөндийрөн холдохын хэрээр байгаль тэднээс аймшигт өс хонзон авч эхэлнэ. Агаар газар бохирдож, зарим далай тэнгис сөнөж, нуурууд намаг болно” гэж XX зууныг тодорхойлжээ. Хүн улам их техникийн барьцаа, машины боол болон хувирч байна.
Техник хэрэгсэлийг хүмүүст хор хөнөөлтэй, туйлын аюултайгаар ашиглах боллоо. Бид XX зуунд дарангуйлагч дэглэмийн өмнө аимшигт шулмын үзэл суртлын өмнө ямар ч хамгаалалтгүй болсон юм. Бидний амьдран буй цаг бол эртний зурхайчдынхаар 2.5-3000 жилийн тэртээ үеийг тооцохгүйгээр өнгөрсөн үетэй адилтгахын аргагүй давтагдашгүй хосгүй эрин юм аа.
Кармын хуулийн ёсоор бол төрөхөөс эхлээд хүний хувь заяа хэрхэн шийдэгдэх нь түүний урьд өмнөх төрлөөс шалтгаалдаг. Хүний амьдралын агшин бүр нь хяналтанд байдаг бөгөөд одоо юм уу ирээдүйн амьдралд нь тодорхой уршиг дагаварууд байх юм. Хүний сайн, муу заяа нь түүний урд насандаа хийсэн үйлийн үр юм. Хүн бол ганцхан удаа төрдөггүй, үхэх амьдрах байдал нь ямар хүүхдүүдтэй байх зэрэг олон зүйл түүнийг урд насны хийсэн нүгэл хилэнцийн өр төлөөс болох аж.
Зуун хувь хүчин төгөлдөр байгаа Кармын хуульд хүмүүс хэрхэн амьдрах хийгээд хэрхэн үхэх нь хойд насандаа нөлөөлөх ба урьд төрөлдөө аминдаа хэтэрхий ихийг хураавал, хүний гарт үхэхийн цондон ба үхэл хагацалыг төдий чинээ амсах болно хэмээн бичсэн байдаг. Ийм учраас хүмүүс өөрийн төрөлтэйгээ ойролцоо үхдэг байна. Карма нь хүний оюун ухааныг физикийн шинж бүрхүүлтэй болгон сэргээдэг.
Дэлхий бол сансрын хүчтэй харилцан холбоотой нэгдмэл бүтэн амьд организм юм. Хүнчлэх зарчмаар бол манай гаригийн янз бүрийн газар нутаг нь хүн төрөлхтний тулд хүний биеийн чухал эрхтний амьдралтай адил омцгой үүргүүд хүлээсэн байдаг. 2003 онд аугаа их хятадын засаглалыч эрин эхэлнэ. Загасны эринээс ялгаатай нь матарын эринд эмэгтэй хүн асар.их үүрэг гүйцэтгэнэ.
Эмэгтэйчүүд бас хамгийн их нарийн зохион байгуулалт бүхий мөн чанартай. Цаашид тэд л соёл иргэншлийг дэлгэрүүлнэ: Тэд аль ч эринд ялангуяа эргэлтийн үед соёл иргэншлийн үзэл санааг авч явах үүрэг өөр дээрээ эмэгтэйчүүд авдаг хариуцдаг болохоор ямар ч нөхцөл байдлын үед тэд сансартай холбоо тасалдаггүй юм. XXI зуунд шинэ эхийн эрхт ёс эхэлнэ. Орос болоод дорнодод хэд хэдэн аугаа их хатан гарч ирнэ. Хатдын нэгнийх нь засаглалын шувтаргаар шинэ их галавын аюул болно.
Нострадамус 2032 онд Англи, Голланд, Дани, Финляндын нутгийн хэсэг бусад орны эрэг хавийг үер аажим эхэлж 2050-2060 он хүртэл үргэлжлээд татарна гэж зөгнөн хэлсэн юм. Эмэгтэйчүүдийн засаглалын эрин 2003-2032 он хүртэл, дараа нь 2014-оос үргэлжлэх юм. Нострадамусынхаар 2023 онд дэлхий өөрийнхөө тойрог замаасаа сална. Матрын эрин эхэлсний дараагийн зуун жилд бүх амьд амьтныг гэрэл харанхуй нөмрөн ирнэ. Амьдралын шинэ хэлбэрүүд үзэгдэнэ.
Дэлхийн туйлууд өөрчлөгдөнө. Ойрын хоёр мянган жилийн туршид дэлхийн нэг хагас нь энхтайван, нөгөө хагас нь дайны/өмнөд тал бөмбөрцөг/ талд бүрэн хуваагдах ёстой бөгөөд энд амьтан хүн, ургамлын хооронд янз бүрийн аймшигт байлдаан болно. Тэгээд энд одой хүмүүс эрэмдэгчүүл, шинэ махчин сармагчин, цус булингартсан үхээнц амьтад бие биенээ залгигч, ургамлын цус сорогч, нохойрхуу хэмжээтэй нисдэг шавьжууд бий болно. Хүмүүс хийгээд амьтад аажмаар бөмбөрцөгийн нэгээс нөгөв тал руу нүүдэллэж, тэнгэрээс гал чулуу ойсны улмаас хүнс тэжээл хүрэлцэхгүй болно.
Өлсгөлөн нь зэрлэг махчин байдалд хүргэнэ. Аймшигт сүүлт одны ойртохыг мэдээд, гаргүй могойрхуу маягийн хүхэд төрнө. Өмнөд тал бөмбөрцөгт дэлхийг аажим тонон дээрэмдэх, аюул төвлөрнө. Хүмүүсийн дотоод ертөнцөөс шалтгаалан тэд “дээд” “доод” / сармагчин маягийн/-д хуваагдана.
Харин хойт тал бөмбөрцөг /Орос, Дорнод, Энэтхэг, Хятад/-т алтан зуун бол ном. Манай орны газар нутгаас шударга ёсны хаант төр эхэлнэ. 2170 онд их ган ганчиг болно. Хүн төрөлхтөн өөр гариг руу нүүдэл хайж эхэлнэ. 2170-2250 онд дэлхий даяар аймшигт эргэлтүүд болно. 3797 онд Нострадамусынхаар ертөнцийн төгсгөл ирнэ хэмээн зөгнөсөн байдаг.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ