“Хаш чулуун” саунд дөрөв хоног “цогц” үйлчилгээ аваад хорвоог орхижээ
Саунд нь хүн амины хэрэг гарсныг захирал нь мэдээгүй гэв
Үхсэнийхохь, амьдын зол гэгч хэлцүг өнөөдөр жинхэнэ бүрэн утгаараа хэрэгжиж байгаа гэхэд хилсдэхгүй. Үхсэн хүн үг хэлэхгүй гэх зарчимд тулгуурлан үйл ажиллагаагаа явуулдаг хэтэрхий даварсан эрх мэдэл бүхий газар нэгээр нэмэгджээ.
Учир нь Баянгол дүүргийн IX хорооны нутаг дэвсгэрт орших “Хаш чулуун” хэмээх саун нь үйлчлүүлж буй хүндээ архи, согтууруулах ундаагаарүйлчилж, хэд л бол хэд хонуулдаг гэх нэгэн хэрэг гарчээ. Бидэнд ирсэн мэдээллээр ийнхүү олон хоног тус саунд үйлчлүүлсэн нэгэн залуу амиа алдсан ноцтой хэрэг өнгөрсөн сарын сүүлээр гарсан байна. Тиймээс манай сурвалжлах хэсэг тухайн хэрэг үнэхээр гарсан эсэхийг тодруулахаар ЦЕГ-ыг зорив.
Саунд дөрвөн өдөр үйлчлүүлээд амиа алджээ
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн ахлах ажилтан, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэн “2014 оны хоёрдугаар сарын 23-ны өдрийн хоногийн мэдээнд Баянгол дүүргийн есдүгээр хороо Эрүүл мэндийн VI төвд 103-т өгсөн дуудлагаар хүргэгдэн ирсэн хүн нас барлаа гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна.
Уг мэдээллийн дагуу хоёрдугаар сарын 23-ны 02.50 цагт шалгахад “Хаш чулуун” саунд хоёрдугаар сарын 19-нөөс хойш үйлчлүүлсэн Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд оршин суух 42 настай эрэгтэй О гэгч нь тус сауны газарт үйлчлүүлж байхдаа бие нь муудаж 103-т дуудлага өгч түргэний машинаар Эрүүл мэндийн VI төвдхүргэгдэн очоод нас барсан хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн IIхэлтэс шалгаж байгаа” гэсэн юм. Үүнээс үзэхэд,амь насаа алдсан О гэгч нь “Хаш чулуун” саунд 3-4 хоног үйлчлүүлсэн болж таарч байгаа юм. Ийнхүү үйлчлүүлэгчээ “үхтэл” нь олон хоног саундаа цогц үйлчилгээ үзүүлсэн байна. Тиймээс манай сурвалжлах хэсэг “Хаш чулуун” сауныг зорьсон юм.
Биднийг саунд очиход угтах үйлчилгээ үзүүлдэг бүсгүй их л ууртай угтав. Учир нь би хэвлэлээс явж байгаа учраа хэлээд хүн амины хэргийн талаар лавлан асуусан нь түүний уурыг хүргэсэн хэрэг. Угтагч бүсгүйн хэлж буйгаар “Манай саунд хүн үхээгүй. Хэн та нарт тийм мэдээлэл хэлсэн. Харин сүүлийн үед тийм мэдээлэл гадуур цацагдаад байгаа. Хэд хэдэн телевизээр мэдээ нь гарч байсан. Тэр худлаа мэдээлэл” гээд уурлаж гарав. Хэсэг хугацааны дараа ууртай угтагч бүсгүй биднийгтус сауны захирал н.Баясгалан хэмээх бүсгүйтэй уулзууллаа.
Хэргийг шалгаж байгаа цагдаагийн хэлтсийнхэн уг хэргийн талаар мэдэхгүй
“Хаш чулуун” сауны захирал н.Баясгалан ”Манай саун тодорхой хэмжээнд байр сууриа олсон газар. Тиймээс манай өрсөлдөгч газрууд ийм худал мэдээлэл цацаж байгаа байх. Зүгээр л та нарт ийм худал мэдээлэл хэлсэн хүнээ л хэлчих. Бид ямар зорилготой ийм зүйл яриад яваад байгааг нь мэдэх хэрэгтэй байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ