Монголд Боинг буух боломжтой нууц нисэх буудлууд байдаг гэв үү
-Монголын талаар бидний мэдэхгүй нууцыг гадаадын хурган дарга нар мэдэж байгааг юу гэж ойлгох вэ-
Малайзын нийслэлээс энэ сарын 8-ны шөнө хөөрөөд сураггүй болсон Боинг 777 онгоц дэлхий нийтийн анхаарлыг татсан гол сэдэв болоод байна. Болсон болоогүй сайт, олон нийтийн сүлжээний буянаар бид тэр онгоц, хөөрхий зорчигчдын төлөө манай өөрийн онгоц алга болсон юм шиг санаа зовцгоож байгаа нь үнэн. Гэтэл хүссэн юм хүзүүгээр гэгчээр, өчигдрөөс эхлээд онгоцны асуудал бидэнд хамаатай болоод явчихдаг юм байна. Нисэх онгоцны холбоог гар удирдлагаар унтраасан, радараас алга болохоосоо өмнө чиглэлээ өөрчилсөн гэсэн баримт гарч ирсний дараа онгоц байж болох газар Тайландаас Казахстан, Индонезиэс Энэтхэгийн далай хүртэл өргөжсөн юм.
Онгоц хэчнээн хол ниснэ тэр хэрээр радиус нь томорч олох магадлал нь буурч байгаа гэсэн үг л дээ. Гэтэл Малайзын Батлан хамгаалах яамны нэг нөхөр “Боинг онгоц Сомали, Монгол хоёрын аль нэгэнд буусан байх магадлалтай” гэж мэдэгдэх нь тэр. Уг нь энэ тийм гайхмаар зүйл биш л дээ. Яагаад гэдэг тайлбар нь байгаагүй бол “Нөхдүүд биднээс тусламж гуйж, “нутаг дэвсгэр дээрээ хайж өгөөч” гэх нь дээ” гэж л ойлгоно. Хайгуул хийх бүс нь 25 орон болж өргөжсөн, тэнд нь Монгол ч багтаж байгаа болохоор.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ