Р.Анхням: Хайртай залуугаа алдсанаас хойш нэг ч хүнтэй дотно харилцаа тогтоогоогүй
Нэгэн үе Монголын хамгийн тачаангуй бүсгүйгээр шалгарч, нүцгэн биений гоо сайхныг дэлгэцийн урлагаар дамжуулан үзэгчдэд мэдрүүлж явсан жүжигчин Р.Анхням эх орондоо төдийгүй тэрбумаар тоологдох хүн амтай Хятадын урлагт нэрээ дуурсгаж яваа.
Тун удахгүй Азид ч мөн хүч сорихоор зэхэж байгаа жүжигчин бүсгүй хэдийгээр ажил үйлс, уран бүтээлийн талаар гялалзаж яваа ч хувийн амьдралаа хараахан тэгшитгэж амжаагүй байгаа билээ.
Түүнийг хэд хэдэн хүнтэй янаг амрагийн холбоотой гэхийн зэрэгцээ хоёр жил гаруйн өмнөөс хүний гэргий болсон хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугиж эхэлсэн.
Тэгвэл Р.Анхням энэ бүхэнд анх удаа албан ёсоор хариу өглөө. Тэрбээр нэр холбогдсон залуусын нэгэнтэй нь ч дотно харилцаа үүсгээгүй бөгөөд олон жилийн өмнө анхны хайраа бүтэлгүйтсэнээс хойш хүнтэй үерхээгүй гэнэ.
Учир нь, анхны хайр нь бүтэлгүйтэж, хайртай залуугаа алдсан нь түүнд хэтэрхий хүнд туссан бөгөөд “Түүнээс илүүтэйгээр миний хайрыг татах залуу одоогоор таараагүй л байна” хэмээсэн юм.
www.mnews.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ