Онгоцны ахмадын гэрээс 20 гаруй зорчигчийн гэрэл зураг, мэдээлэл олджээ
Малайзын нийслэл Куала Лампураас Бээжингийн чиглэлд ниссэн “Boeing 777” онгоц сураггүй болоод 10 хонож байна. Тус онгоцыг хайхаар 11 орны 3500 гаруй аврагч нэгдсэн бол өчигдрөөс эхлэн Өмнөд Солонгос улсын агаарын нисэх хүчний 15 дайчин болон цэргийн зориулалттай хоёр онгоц нэгдээд байгаа билээ.
Малайзын Засгийн газраас өчигдөр “Онгоц сүйрээгүй бас алан хядагчийн гарт ч ороогүй, “Boeing 777” онгоцыг хамгийн сайн мэддэг ахмад болон туслах нисгэгч нар барьцаалсан байх магадлалтай” хэмээн мэдэгдсэнийхээ дараа нисгэгч нарын гэр болон ажлыг өрөөг битүүмжилж, хамгаалалтад авсан юм.
“Boeing 777” онгоцны ахмад Шахари Ахмад Шахыг онгоц алга болсонтой холбоотой хэмээн Хятадын Засгийн газар болон таван орны шинжээч нар үзэж байгаа.
Онгоцны нисгэгч нарын гэрт нэгжлэг хийж жижиг тортой зүйлс аваад гарсныг “CNN” агентлаг дэлгэрэнгүй сурвалжлага бэлтгэн хүргэж ч торон дотор юу байгаа нь мэдэгдэхгүй байсан. Харин өнөөдрөөс зарим нэг зүйлс нь тодорхой болж эхэлснийг тоймлон хүргэж байна.
Тодруулбал, мөрдлөгийн явцад ахмад Малайзын сөрөг хүчнийг идэвхтэй дэмждэг, “Ардын шударга ёс” намын гишүүн байсныг илрүүлсэн байна. Тэрбээр нислэгт гарахаасаа 12 цагийн өмнө “Ардчилал үгүй болсон” гэсэн бичигтэй футболк өмсөж, зургаа авхуулжээ.
Мөн ахмадын гэрээс20 гаруй зорчигчийн мэдээлэл болон гэрэл зураг олдсон байна. Малайзын Засгийн газраас энэхүү мэдээллийн талаар мэдэгдэл хийхгүй байгаа ч ойрын эх сурвалжийн үзэж буйгаар үнэн мэдээлэл гэдгийг баталсаар байгаа юм.
М.АМАРЖАРГАЛ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ