Х.Баттулга Крымын асуудал дээр Оросыг дэмжинэ хэмээн зарлав

Монголын эрх баригч Ардчилсан намын томоохон лидер Үйлдвэр худалдаа, Хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгаас ОХУ-ын "FirstNews" агентлаг телефон утсаар ярилцлага авсан байна. Тэрээр хэлэхдээ "Аливаа үндэстэн шийдвэрээ өөрсдөө гаргадаг байх хэрэгтэй. Крымчүүд Оростой нэгдхийг дэмжиж 95%саналаа өгсөн байна гэж би бодож байгаа. Мэдээж хэрэг бид Орос улсыг дэмжиж байгаа" хэмээн Монгол улсын гадаад харилцаа бодлого АНУ болон Европын холбоо цаашлаад БНХАУ-тай томоохон асуудал үүсгэж болзошгүй ярилцлаг өгчээ.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл дээр Украины газар нутгийн бүрэн бүтэн байдлын талаархи асуудлыг ноцтой хэлэлцэж, Европын холбоо ОХУ-д эдийн засгийн хориг арга хэмжээ авах шийдвэр гаргасан, АНУ өөрийн холбоотнууд "Их долоо"-гийн төрийн тэргүүнүүд болон дэлхийн бүх улсын дэмжлэгийг авч байгаа энэ цаг үед ихээхэн асуудал үүсгэж мэдэх болчимгүй ярилцлага өгчээ. Хэрэв Х.Баттулга сайдын энэ ярилцлагын дагуу Монгол дахь Европын холбооны бүх салбар нэгжүүд, аж ахуй ялангуяа голчлон хийгддэг банк санхүүгийн хөрөнгө оруулалтуудаа татах эсвэл царцааж эхэлвэл хохирогч нь Монголын ард түмэн байх болно гэдгийг мэддэг баймаар.

Монгол улсын гадаад бодлогын үзэл баримтлалд үл нийцсэн төрийн өндөр албан тушаалтан зохих хариуцлагаа хүлээн хэлсэн үгэндээ уучлал хүсч даруй залруулах буйзаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин