Жавхайсан, гоё гэдэстэй болохын тулд чавгатай кисель уу

Илүүдэл жингээ хаяхад тустай киселийг санал болгож байна. Энэ кисель бие организмыг цэвэрлэж, бүдүүн гэдсээс хэрэггүй бүхнийг зайлуулдаг тул ходоод гэдэсний үйл ажиллагааг хөнгөвчилдөг.

Кисель бэлдэхийн тулд "Геркулес" хэмээх овъёосын нэвс, хар чавгаас тус бүр атгыг авна. Мөн түүхий улаан манжинг үрнэ. Үрсэн манжингаас атга орчмыг авч, чавга ба овъёосны нэвс дээр нэмээрэй.

Одоо үүн дээр 2 литр час халуун ус хийж, 15 минутын турш бага гал дээр чанана. Ингээд яг кисель шиг болоод ирэхээр гал дээрээс ав.
Энэ киселиэс унтахаас 2 цагийн өмнө чадах хэрээрээ уух хэрэгтэй, үлдсэн өтгөн хэсгийг өглөө иднэ. Энэ нь таны өглөөний цайг орлох юм.
Ер нь 7 хоногт 1 өдөр хоолоо сойж, ийм кисель идвэл бүр сайн.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин