Лесби гэгдэж байсан “Тату” хамтлагийн экс гишүүн Лена Словакийн рок одтой гэрлэлээ
Түүний нөхөр нь 37 настай Словак эр Сашо Кузманович юм. Тэд наймдугаар сард хуримаа хийхээр төлөвлөжээ. Тэрээр сүүлийн дөрвөн жил Лос Анжелест амьдарч байсан юм. Тэд хуримандаа салшгүй дотно, үнэнч андуудаа цуглуулах гэнэ.
Тэд хамтдаа амьдраад гурван жилийг ардаа үдсэн байна. Лена амьдралдаа хэзээ ч ийм жаргалтай байж үзээгүй аж. Тэрээр хуримаа тэсэн ядан хүлээж байна. Сашо Кузманович, Лена хоёр хоёулаа хөгжмөөр хичээллэдэг. Сашо Америкт 26-тай цэл залуудаа Collision хэмээх рок хамтлагийн гишүүнээр элсжээ.
Мөн Америкийн нэрт хамтлаг A New Vise хамтлагт гоцлол дуучин,A New Vise хамтлагт хөгжимчнөөр, реппер PuffDaddy-тай хамтран ажиллаж явжээ. Одоо Сашо америкийн “Өрөвдөлтэй хонгорхон минь” сериалын продюссер хийж байна.
Тэд бүр эрт 2002 онд анх танилцсан. Тэдний дунд жинхэнэ гал халуун харьцаа 2010 онд үүссэн юм. Үүнээс хойш гурван жилийн дараа тэд насан туршдаа хамтран амьдрах шийд гаргаж, хуримын товоо зарлажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ