Ардын дууч Д.Бурмаа: Осолд орсон нь үнэн, гэхдээ бид нар зүгээр байгаа

“Миний ардын сэтгэл цагаан” дууг хамтран дуулж, уран бүтээлийн тоглолтоо хүртэл нэгтгэх болсон Соёлын тэргүүний ажилтан Л.Банзрагч, А.Мөнхбат, Д.Бурмаа нар хөдөө орон нутгийг зориод удаагүй байсан билээ. Гэтэл баруун аймгуудаар аялан тоглолтоо хийж явсан авьяаслаг уран бүтээлчид маань хэдхэн хоногийн өмнө осолд орж, нийслэл хотоо яаралтай эргэж зорьсон тухай мэдээлэл хэвлэлээр цацагджээ. Ингээд уг мэдээллийн талаар сонсогч түмэндээ “Ардын дууч” хэмээн өргөмжлөгддөг Соёлын тэргүүний ажилтан Д.Бурмаагаас тодруулсан юм.

-Сайн байна уу, та гурвыг осолд орсон тухай мэдээлэл хэвлэлээр цацагдаад удаагүй байна. Энэ үнэн үү?

-Осолд орсон нь үнэн, гэхдээ бид нар сүйдтэй бэртэж гэмтсэн юм алга.

-Тэгээд одоо хаана байгаа юм бэ?

-Би эмнэлэгт хэвтсэн. Бага зэргийн доргилт өгсөн болохоор хэд хоног эмчилгээ хийлгэж, биеэ тэнхрүүлэх санаатай байна. Эрэгтэй хүмүүс болоод ч тэр юмуу, нөгөө хоёр маань ажил төрлөө хийгээд зүв зүгээр явж байгаа. Намайг тоглолтондоо оролцох гэж яаралгүй, ойрын хугацаанд эрүүл мэнддээ анхаар гэж захисан.

Үргэлжлэлийг эндээс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин