ДОХ-ын тухай дэлхий нийтийн хандлагыг өөрчилсөн фото нийтлэл
1990-ээд он. ДОХ гэдэг аймшигт өвчин гарч, чухам юунаас болж, яагаад өвчилдөг, ямар замаар халддаг гэдгийг ч дэлхий нийтээр сайн мэддэггүй байсан тэр үед ХДХВ-ийн халдвар авсан хүмүүс өвчнөөсөө илүүтэй гадуурхал, үл тоомсорлол, жигшин зэвүүцэх, зайгаа барих хандлагаас бол зовж шаналж байсан үе. 1990 онд LIFE сэтгүүл Дэвид Кирби хэмээх залуугийн амьдралын сүүлчийн мөчүүдийг харуулсан зураг нийтэлсэн нь энэ өвчний талаархи дэлхий нийтийн хандлагыг өөрчилсөн юм.
Дэвид Кирби хэмээх энэ залуу ижил хүйстнүүдийн эрхийн төлөө тэмцэгч байгаад 1990 онд 32 насандаа ДОХ-оор нас барсан юм. Тэрээр өвчин нь хүндрэх үедээ Охайо дахь гэр бүлийнхээ хажууд байхыг хүсч, хамтдаа байж болох уу хэмээн захидал илгээжээ. Мэдээж, түүний эцэг эх хүүгийнхээ амьдралын сүүлчийн мөчүүдэд хамт байхыг зөвшөөрч, бараг харсан хүн бүр нь гадуурхан, зай барьдаг болсон ганцаардмал хүүгийнхээ сэтгэл санааг нь тайвшруулж байжээ. Зурагт түүний аав Билл Кирби, болон эгч нь, мөн түүнийн найз, сайн дурын асрагч Пета гарчээ. Дэвид Кирби 1980-аад оны сүүлчээр буюу анх ДОХ/ХДХВ-ийн халдварын тухай аюулын харанга дэлдсэн мэдээ дэлхий нийтэд тарж байх үеэр энэ өвчний халдвар авснаа мэджээ. Тэрээр амьсгалын хураахын өмнө Пастер Ностер хаус хэмээх эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан бөгөөд энэ эмнэлэгт сайн дураар ажилладаг Терез Феррер хэмээх оюутан эцэг эхийнх нь хүсэлтээр түүнтэй салах ёс гүйцэтгэх үеийн зургийг авчээ. Эдгээр зургийг LIFE сэтгүүл нийтэлснээр ихээхэн шуугиан тарьж, тухайн оныхоо Хэвлэлийн шилдэг зургаар шалгарсан юм. Дэвид Кирби ДОХ/ХДХВ-ийн халдвар аваагүй, эрүүл саруул байсан үедээ ийм залуу явсан ч өвчин түүнийг танигдахгүй болтол нь өөрчилжээ. Түүнийг найз Пета нь асран сувилж байсан юм. Пета ч бас ДОХ/ХДХВ-ын халдвар авсан нэгэн ч тухайн үед түүний өвчин хүндрээгүй байж. Пета - 1990 он Пета халдвар авсан ч Дэвидийг нас барах үед эрүүл мэнд нь дордчихоогүй байжээ.
Пета Пета 1992 онд Петагийн халдвар ДОХ-ын хэмжээнд хүрч, тэрээр яг л Дэвид шиг хэвтрийн өвчтөн болжээ.
Өвчин түүнийг бас л танигдахгүй болтол нь өөрчилж Дэвидээс ялгаатай нь Петаг асарч тойглох хүн байгаагүй тул Дэвидийн эцэг эх хүүд нь туслаж байсан ачийг нь бодоод түүнийг асарч байжээ
Салах ёс ДОХ-оор өвчилсөн бас нэг хүн хорвоог орхилоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ