Далайд гарцгүй бол хохь чинь гэж Монголыг ад үзэв
Оросын "НТВ" телевиз манай Монголын төрийн далбааг ад үзэв. Энэ телевизийн сэтгүүлчид "Монгол зэрэг далайд гарцгүй зарим орны төрийн далбааг намируулсан хөлөг онгоц хууль зөрчиж, хилийн хууль бус худалдаа, наймаа эрхэлдэг, мөн хулгайгаар загасчилдаг" гэж мэдэгдлээ.
Манай улс хэдийгээр далайд гарцгүй ч төрийн далбаагаа зарим хөлөг онгоцны багт түрээслүүлж, улмаар улсын маань төсөвт тодорхой хэмжээний мөнгө орж ирдэг нь үнэн. Гэхдээ тэдгээр хөлөг онгоцыг бүгдийг нь хараар будаж болохгүй л байх.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ