Жүжигчин Бооёо хэний хоёр нүүрийг цухас дурьдав?
“Шинэ үе” продакшны захирал, жүжигчин Ариунболд буюу бидний хэлж заншсанаар Бооёо нэгэн хачирхайлтай зүйлийг ярьсан талаар цахим амжилт.ком сайтад мэдээлжээ. Тв-10 телевизийн “Гэр хорооллын гэнэтийн бэлэг буюу Манайд хоноё” нэвтрүүлгийн анхны зочноор эрхэм гишүүн оролцсон байна. Энэ үеэрээ өнгөрсөн 2012 оны сонгуулиар гэр хорооллоор явсан нэгэн нэр дэвшигч хэрхэн хоёр нүүр гаргасныг ярьжээ. Түүний хэлснээр бол эрхэм нэр дэвшигч сонгогчддоо өөрийгөө сурталчилж, сонгохыг уриалж, тэдний төлөө ажиллахаа амласан байна. Ингээд тэнд байсан нэг хүүхдийг үнсээд энд ч нэг хөгшинтэй гар бариад сүрхий байснаа машиндаа ороод үнэн царайгаа гаргаж сальфеткаар арчиж, балиар заваан өвчин томуу тусчих вий” гэсэн гэнэ. Харин тэрхүү эрхэм одоо УИХ-д сонгогдчихсон тухай хэлсэн байна. Ямартай ч жүжигчний хэлсэн үг олны анхаарлыг татаж, тухайн эрхэм хэн бэ? гэсэн асуултанд хариулт нэхэх боллоо.
Н.Батаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ