Л.Алтангэрэл: "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгийг би санаачилсан

Баянзүрх дүүргийн 23-р хорооны иргэн Л.Алтангэрэл манай сайтад хандлаа. Тэрбээр “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийг санаачлагч буюу өөрийн өмч хэмээн ярьж байна.

Энэ тухайгаа ярихаар өдөр тутмын хэд хэдэн сонинд ханджээ. Гэтэл “Өдрийн сонин”ярилцлага биш мэдээ гаргаж өгсөн байна. Харин бусад нь гаргаагүй юм байна.

Иймээс манай сайтад хандахаар болжээ. Ингээд мэргэн уншигч та бүхэнд Л.Алтангэрэлийн яриаг хүргэж байна.

Юуны өмнө өөрийгөө танилцуулахгүй юу?

Намайг Алтангэрэл гэдэг. Би түүхч мэргэжилтэй.

Яг яагаад манай сайтад хандах болов?

Танай сайтыг шударга бүхний төлөө дуугарах нь ээ гээд л асуудлаа ярихаар ирлээ.

Яг ямар асуудал гараа бэ?

“Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийг би санаачилсан юм. Харин бусдад алдсандаа харамсаж байна. Өөрийнхөө оюуны бүтээлийг хэн нэгнээр овоглуулаад явах сайхан биш байна. Тэгээд л та бүхэнд үнэн мөнийг ярихаар ирлээ.

Тодорхой ярихгүй юу? Би нэг л ойлгохгүй байна л даа.Энэ нэвтрүүлэг 2011 оноос л гарч эхэлсэн шүү дээ. Ийм хожуу дуугарч байгаа нь ямар учиртай юм бол?

Би 2010 онд “Түмэн хишигтэн” төсөлд орж ажилласан юм. Тэгэж байхдаа С1 телевизээр гарч байсан “Түмэн хишигтэн” нэвтрүүлгийг хариуцан авч , зохиол найруулгыг нь бичиж, арын албанд ажилладаг байлаа. Тэгээд энэ нэвтрүүлгийнхээ дараагийн цуврал нэвтрүүлэг болгохоор “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн санааг анх гаргасан юм. Уг нэвтрүүлгийн нэрийг би “ Монгол туургатны 100 эрхэм” хэмээн нэрлээд, зохиол найруулгыг нь бичсэн.Ингэхдээ энгийн, халуун , дулаан өнгө аястай, үндэсний хэв шинжийг агуулсан нэвтрүүлэг болгоё гэж анотацийг нь гаргасан юм.Тэр бүү хэлхоёр хөтлөгчтэй байна, эрэгтэй хөтлөгчөөр нь Б.Лхагвасүрэн гуайг томилно, Херо интертаймэнтээр хийлгэнэгэж бичсэн юм. Харин эмэгтэй хөтлөгчийн хувьд яг тэрийг сонгоно гэсэн хувилбар байгаагүй ээ.

Тэгээд яахаараа Херо интертаймэнтийнхэний гарт орчихдог юм бэ?

Энэ бүхнээ “ Түмэн хишигтэн” дээр буюу өөрийн комьютэр дээр бичиж үлдээсэн.Ингээд 2011 оны зун буюу6 сарын сүүлээр Архангай руу ажлаар явах хэрэг гараад яваад өгсөн юм.9 сарын сүүл хүртэл тэндээ ажилласан. Тухайн үед Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жилийн ой гээд ажил ихтэй байлаа.Намайг ингээд ажил гэж явах хойгуур буюу 2011 оны 7 сард, наадмын дараа Херогийнхон миний санаачилсан нэвтрүүлгийг “Монгол тулгатны 100 эрхэм” гэж нэрийг нь өөрчлөөд анхны дугаараа гаргачихсан байсан. Хөдөөнөөс ирээд гайхаад эргэлзээд өнгөрсөн. Гэвч ажил ихтэй байсан учраас тэгэсхийгээд орхичихсон юм. Ингээд янз бүрийн хэл амнаас болж ажлаасаа хүртэл халагдсан. Халагдахаар тиймшалтгаан байгаагүй ч гэж боддог.

Үнэхээр “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийг чи санаачилсан бол орхихгүй тэмцэх ёстой байсан юм биш үү?

Тухайн үед олон юм давхцсаан. Нэвтрүүлгийнхээ санаа, зохиолыг алдаад зогсохгүй ажлаасаа хүртэл халагдсан. Цалингаа ч авч чадаагүй,ер нь бол ажил үйлс чбүтэхээ байгаад, нэг л сонин болчихсон юм. Яг үнэндээ би энэ тухайгаа ярьсан ч хэн ч итгэж өгөхгүй , мэдэж байсан хүмүүс нь ч мэдэхгүй царайлчихсан. Ийм үед хүн яахаа мэдэхгүй аргаа бардаг юм билээ.“Түмэн хишигтэн” төслийнхөн ч миний комьютерийг өгөөгүй. Энэ бол зохион байгуулалттай ажил байсан гэж би хардсан. Үнэндээ тухайн үед бага зэрэг айдас төрөөд, өнгөрсөн жилүүдэд дуугүй болчихсон юм л даа.

Чамайг хэн нэг нь дарамталсан гэж ойлгох уу?

Яг ч тийм гэхэд бэрх. Үнэндээ тухайн үед надад энэ миний санаачилсан нэвтрүүлэг гээд хэлээд яваад байх зүрх, зориг байгаагүй л дээ. Нэвтрүүлэгээ гарч байгааг хараад урам ордог байлаа. Анх Анужин санаачлагчбиш хөтлөгч гэж гардаг байлаа. Тухайн үед би Хүннү гүрэн байгуулагдсаны 2222 жилийн тэгш ойд зориулж бүр илүү,давсан зүйл хийе дээ гэж бодож байлаа. 2012 оны сүүлээр өнөөх Анужинмаань нэвтрүүлгийн санаачлагч болоод дэвшээд гараад ирсэн. Үнэндээ би тоглож байгаа байлгүй дээ гэж бодсон юм. Харин2013 оны 10 сараасБаатар бид хоёрынмаргаан жиргээнд эхэлсэн.Ингээд би “Оюуны өмч”-ийн газарт хандахад Монгол кино пикчерс гэдэг компанийн нэр дээр бүртгэсэн гэсэн. Тэр компанийн захирал нь Анужин юм билээ.

Тэгэхээр одоо зориг орсон гэсэн үг үү? Баатар яг ямар хариу өгсөн бол?

Баатар намайг “Чи бол азгүй залуу” л гэж байна лээ. Ер нь бол мэдэх хүмүүс нь энэ нэвтрүүлгийгнамайг санаачилсан гэж мэдэж байгаа л даа. Тэд энэ тухай үнэнийг хэлж гарч ирэхийг огт хүсэхгүй байна. Энэ бүхний цаана ямар нэг учир шалтгаан байна гэж би хардаж байгаа. Гэхдээ би бол ингээд орхихгүй ээ, ямар ч байсан хууль хяналтын байгууллагаэнэ тэрээр явах болно. Энэ хүмүүс хүний санааг, хүний хоолыг булаачихаад яаж тайван байдгийг хэлж мэдэхгүй л юм даа.

Эцэст нь нэмж хэлэх үг байна уу?

Өдрийн сонины хамт олонд баярлалаа. Энэ тухай мэдээг гаргаж өгсөн. Үнэндээ ярилцлага нүсэрдэх гээд байна,индэр гаргаж өгий гэсэн юм. Ингээд л мэдээ тавьж өгсөн. Харин танай сайтад, танд баярлалаа. Миний яриаг ямар нэг засвар хийхгүйгээр оруулаад өгөхийг бодоорой. Би хэн нэгний нэр төрд халдах гээгүй ээ, өөрийн оюуны бүтээлээ алдсан жирийн нэг Монгол залуу байна.

Бидний дунд ийм л яриа өрнөлөө. Л.Атлангэрэл цаашид явж болох бүх газраар явна гэсэн юм.Эндээс сэтгүүлч надад нэг л бодол төрлөө. Ер нь манай залуус ямар нэг байдлаар шинийг санаачилж, шинийг бүтээн босгосон бол юуны түрүүнд “Оюуны өмч”-ийн газарт хандаж бүртгүүлэх ёстой юм байна. Ийм байхад эцэст нь иймэрхүү маргаан гарахгүй, оюуны өмчөө хамгаалуулж болох юм.

Үнэхээр “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийг Л.Алтангэрэл санаачилсан эсэхийг бид хэлж мэдэхгүй.

За ингээд эцэст нь хэлэхэд бид ямар ч байсан иргэний сэтгүүл зүйн үүргээ биелүүлж иргэн Л.Алтангэрэлийг үгийг мэргэн уншигч танд хүргэе гэж бодлоо. Дүгнэх эрхийг уншигч танд үлдээе . Харин би Херогийн Баатар болоод Анужин нартай уулзаж тодруулга яриа авч уншигч танд хүргэхийг хичээх болно.

Ярилцсан: Сэтгүүлч Ж.Батхишиг

Эх сурвалж: http://mongolic.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин