Над шиг бүсгүйтэй учирвал та яах байсан бэ?
Сайн байцгаана уу? Ах эгч нараа. Би одоо 24 настай өөрийн гэсэн ажилтай энгийн л нэгэн эмэгтэй. Гэхдээ миний амьдрал бас алдаа оноотой. Нэг охинтой. Нийгэмд маань дагавар хүүхэдтэй эмэгтэйчүүд зөндөө л болоод байх юм. Энэ бүхэнд сэтгэл их эмзэглэх юмаа. Хамаатан саднуудаасаа ч их ичих юм. Тиймдээ ч би цагаан сараар ах дүүсийхээрээ явж чаддаагүй юм. Яагаад ч юм маш их ичдийн. Энд мэдээж хүмүүс уншаад юун эрт амьдрал зохиодог юм гэж боджил байгаа байх. Энэ амьдралаа нураад хүүхдээ тэврээд хоцроно гэж би бодож амьдралаа эхлүүлээгүй ээ. Бусадтай яг л адил байрны зээлд хүртэл хамрагдаад хүүхдээ сайхан сургуульд өгнө дөө гэж бодож явлаа. Бүх зүйл нураад би өөрөө л амьдралд хүчтэй байя гэж бодон их шаргуу ажиллаж эхэлсэн.
Мэдээж амжилт гарсан. 24-тэй ч гэсэн би захирал болсон. Үүнийгээ бодохоор сэтгэл арай л дээрддэг юм. Гэхдээ л эрэгтэй хүн их үгүйлэгдэх юмаа. 2 жил ганцаараа явж байж арай гэж нэг залуутай танилцлаа сайхан ч байсан гэхдээ хэсэгхэн хугацаанд. Тэр хүн маань арай л биеэ даагаагүй ажил хийдгүй зорилгогүй ч юм шиг санагдсан. Гэхдээ тэр бүгдээс болж би салаагүй ээ жижигхээн асуудлаас болоод л болисон. Үүнээсээ хараад байхад би гэж хүн эрэгтэй хүнтэй харилцаж чадахаа байсан юм шиг. Тэгээд дээрээс нь хүнд сайн бололгүй удаан явсан болохоороо тэр залуудаа зөндөөө дасаад байнга л бодогдоод амьдралдаа алдаж болохгүй хүнээ алдсан юм шиг сэтгэлийн тэнхээгүй зан гаргаад байх юм.
Дээрээс нь би хүүхдээ нуусан юм, Намайг хүүхэдтэйг ч тэр одоо болтол мэдэхгүй л дээ. Хүнтэй танилцаж эхлээд л би хүүхдээ хамгийн анханд нь хэлж байх хэрэгтэй юм бол уу? Эсвэл харзнаж байж хэлэх хэрэгтэй юм болов уу? Тэр залуу намайг чи яагаад 16 тай охин шиг ийм хачин ичимхий байдгийг гэж байнга асуудаг байсан би нээрэй ч тийм ичимхий хүн л дээ. Нэг л их нэр хичээсэн хүн. Тийм хэрнээ хүүхэдтэй гэхээр хэн л дотрох хүнээр минь бодож ойлгохов дээ? Таньтай яг над шиг ийм эмэгтэй учирвал та яах байсан бэ? Загна, доромжил гэхдээ гол нь үнэн зөвлөгөө л өгөөрэй та бүхнээс гуйя. Эсвэл зүгээр л залуу нас гээд дураараа ууж идээд залуучуудтай баранд танилцаж үздэг ч юм уу гэж бодох юм.
Би зүгээр л хүнийг хайрлаж халамжилж хоолыгнь хийж өгч халамжилж эрхэлж, яг л үерхэл яаж эхэлдэг билээ тэр жамаар л эхэлмээр байна. Даан ч юу юугүй л орлуу чирчих гээл үзээл байх юм. Эсвэл миний насанд энэ үзэл бодол тэнэг хэрэг үү? Би 2 жил хүнтэй унтаагүй л дээ тэгсэн тэр залуу маань намайг худлаа яриад гээд итгэж өгөхгүй юм. Хүүхдээ нуусан минь муухай буруу л даа. Гэхдээ тэр хүн хүүхдийг маань сонсвол өөр дээр нь огт очихгүй олон хариуцлага бодоод л надаас зугтана гэж би дотроо бодсон юм. Аав ээж минь ч хүүхдийг маань намайг хүнтэй суугаад явахад өгөхгүй л гэдэг юм. Гэхдээ амьдралыг хэн мэдэхэв дээ. Бүр холион бантан шиг л олон юм бодож амьдрах юм даа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ