Хадмаасаа яаж мөнгөө авах вэ?

Сайн байна уу. Би зөвлөгөө авах гэсэн юмаа. Хуулийн мэдлэгтэй хүн байвал дэлгэрэнгүй хариу өгнө үү. Би жилийн өмнө хадам ээждээ 6 сая төгрөг зээлсэн. Наймаа хийнэ гээд хадам. Жилийн хугацаанд нэхэж нэхэж 500 гаран мянгыг авсан. Анх зээлэхдээ гэрээ хийгээгүй бөгөөд өгөхгүй удаад байхаар нь саяхан гэрээ хийх гэсэн юмаа, миний мөнгө биш болохоор зээлсэн хүмүүстээ харуулах юмтай санаа амар баймаар байнаа гэтэл гэрээ хийхгүй гэсэн. Гарын үсгээ ч өгөхгүй гэсэн. Мөнгийг чинь өгөх нь өгнө гэхдээ одоо боломжгүй байна гэсэн. Хэдэн жилийн дараа өгнөө гэхээр нь тэгвэл тэр хугацаагаа заагаад гэрээгээ хийчих үү гэсэн чинь үгүй гэнээ.

Хамгийн гол нь миний мөнгө биш болохоор хэцүү байнаа. Гадаад ажилладаг эгчийн маань мөнгө. Би итгээд өгчихсөн дөө үнэхээр их харамсаж байнаа. Тэднийхэнд элдвээрээ ч зөндөө хэлүүллээ. Намайг мөнгө өгчөөд тэрүүгээрээ тэднийхнийг дарамталлаа гэнээ. Үнэдээ итгээд, тус бодож өгсөн биш өөрийгөө элдвээрээ хэлүүлэх байсныг мэдсэнгүй, өөр шигээ л бодоод зээлсэн. Одоо өгөх боломжгүй гээл баахан юм ярьсан, манайх ч бас тийм боломжтой баян тансаг бишээ. Шүүхээр шийдвэрлүүлвэл яах болоо?

Баримт гэвэл надад хадмын дансанд мөнгө хийсэн хуулга, хадам миний дансанд хийсэн хуулга л байна. Бас гадагшаа явчих болов уу гэж бодоод байна, хэрвээ гадагшаа явчвал бүр аль ч үгүй болчих гээд байдаг. Шүүхээр шийдлээ гэхэд мөнгөө өгтөл нь гадагшаа гарахыг нь болиулж болох болов уу?

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин