С.Ганбаатар нийтлэлч Баабарыг АТГ-д өгсөн бололтой

УИХ-аас ажлын хэсэг гарч Оюутолгойн хөрөнгө оруулалтын зардалд шалгалт хийсэн. Тэд дүгнэлтээ гаргаж УИХ-ын гишүүдэд тараасан бөгөөд удахгүй эхлэх хаврын чуулганаар энэ асуудлыг хэлэлцэхээр болоод байгаа. Харин ажлын хэсэгт орж ажилласан УИХ-ын гишүүн С.Ганбаатар энэ дүгнэлттэй санал нийлэхгүй байгаагаа хэвлэлээр мэдэгдсэн. Тэр ч бүү хэл нэр бүхий есөн гишүүнийг АТГ-д шалгуулахаар хандаж байгаагаа мэдэгдсэн. Тэрээр “Оюутолгой цементээ зах зээлийн өртөгөөс гурав дахин илүү үнээр авдаг. Монголд зарагдаж байгаа жирийн нэг шүглийн үнэ Оюутолгойн гэрээнд 20 дахин өндөр үнээр бичигддэг. Тэд манайхаас ханган нийлүүлэлтээ авдаг гэдэг. Гэтэл тэр нь ердөө таван сая төгрөг дотор эргэлддэг. Гэтэл хамгийн том ханган нийлүүлэгчдийг нь нэр бүхий улстөрчдийн, улстөрийн бүлэглэлийн компаниуд атгачихсан байна”гэж мэдэгдсэн.

Ийнхүү тэрээр голдуу ханган нийлүүлэлтийн асуудлаар материал цуглуулж, ард иргэдийн гомдол саналыг хавсарган нэр бүхий УИХ-ын 9 гишүүнийг АТГ-д газарт өгсөн. Харин хууль, шүүхийн байгууллагын ажилд хөндлөнгөөс оролцох хүсэлгүй байгаа гэдгээ учирлаж дээрх есөн хүний нэрийг зарлахаас татгалзаад байгаа билээ. Эдгээр есөн гишүүнээс гадна өөрийг нь байнга муулж бичдэг томоохон нийтлэлчид ч Оюутолгойгоос их хэмжээний мөнгө авсан гэдгийг дуулгасан. Тэгвэл түүнийг хамгийн их муулж бичдэг нийтлэлчид хэн бэ? гэсэн асуулт урган гарч байгаа юм.

Тэргүүнд эгнээнд цохиж яваа нийтлэлч бол Баабар. Хэзээнээсээ хорон, гашуу егөөтэй тэрээр С.Ганбаатарыг үздэггүй. Гадаадын хөрөнгө оруулагчдыг хамгаалж их бичдэг бөгөөд Оюутолгойн жишээг үүндээ их оруулдаг нь ийм гаргалгаа хийхэд гарцаагүй хүргэж байгаа юм. Үүнээс үзэхэд С.Ганбаатар Баабарыг АТГ-д өгсөн бололтой. Баабар С.Ганбаатарыг “Сүгсэлзүүр” “Босоо Ганбаа” зэргээр бараг л нийтлэл бүртээ егөөддөг. Тэр ч бүү хэл түүний удирддаг “baabar.mn сайт” “Непко” компаниас “Манай сүгсэлзүүрүүд” нэртэй ном худалдаанд гаргаж байгаа билээ.

Ийнхүү С.Ганбаатарыг өөрийг нь үргэлж шүүмжилж муулж, зарим үед “зүрхшээх” хүртэл довтолдог нийтлэлчдийг, тэр дундаа Баабарыг АТГ-д Оюутолгойн асуудлаар шалгуулахаар өгч байгаа нь ил боллоо. Баабартай холбоотой өөр нэгэн мэдээлэл цахим ертөнцөөр хөвөрч байгаа нь түүний дүү Б.Дэлгэбаярын компани “Петройчайна дайчин тамсагийн”-ийн тээврийг хийдэг бөгөөдшуугиан тариад байгаа галын хэрэгтэй холбогдсон тухай юм. Харин энэ талаар нийтлэлч Баабар ямар нэгэн зүйл хэлээгүй л байна. Гэхдээ тэр энэ бүхний хариуд зүгээр суугаад байхгүй нь ойлгомжтой. Учир нь тэр хэзээ ч асуултнаас бултаж тойрдоггүй, шулуухан хариулдаг гэдгийг хүн бүр мэднэ. Н.Энхбаяр өөрийг нь шүүхэд өгснийг сонсоод “Тэр намайг шүүхэд өгсөн бол миний хүсэл биелэх нь тэр” гэж хэлж байсан. Харин С.Ганбаатар өөрийг нь АТГ-д өгснийг Баабар юу гэж бодож байгаа нь олон хүнд сонирхолтой санагдаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин