Монгол залуу агсам зангаасаа болж амиа алджээ

АНУ-ын Иллинойз мужийн Кейн каунтигийн шериффийн алба өнгөрсөн долоо хоногийн ням гарагт Слийпи Холлоугийн цагдаагийн гарт амиа алдсан Монгол Улсын иргэн Самбуунямын Эрдэнэбилэгийн хэрэгт шалгалт хийж эхэлжээ. Чикагогийн хойд хэсэгт орших Буффало Грөүв хотын Диирфильд Паркуэйн 1200-д оршин суудаг С.Эрдэнэбилэг нь гэр орондоо танхайрсан учир цагдаагийнхан дуудлагаар очжээ. Гэвч танхай залуу хэрэг гарсан өдөр буюу энэ сарын 09-ний өдрийн 12:38 цагт Америк цагдаагийн гарт амиа алдсан байна. Дуудлагаар очсон цагдаагийн ажилтнууд руу тэрээр хүйтэн мэсээр зэвсэглэн дайрсан учир арга буюу биеэ хамгаалан гал нээсэн аж.

Хэргийн мөрдөн байцаах ажиллагааг Иллинойз мужийн цагдаагийн Ерөнхий газраас хариуцан ажиллаж буй гэж Слийпи Холлоугийн цагдаагийн газрын ахлах Жэймс Линэйн мэдээллээ.

Үргэлжлэлийг эндээс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин