Зурхайч Ц.Нямдорж: Боинг-777 онгоц хоёр хоногийн дараа олдоно
Цэнхэр гаригийн хүн төрөлхтөн хил хязгаар гэлгүй ойртон нөхөрлөж, бие биеийнхээ сайн сайхны төлөө сэтгэл санаагаа нэгтгэж байгаа билээ. Өнөөдөр Украины ард түмний хувь заяа, амгалан тайван байдал, сураггүй болоод зургаа хонож байгаа Малайзын “Бойнг-777” онгоц,түүнд зорчиж явсан 239 хүний төлөө бүгд сэтгэлээ чилээж байна.
Монголчууд ч тэдний төлөө залбирч,дор бүрдээ таавар, таамаг дэвшүүлж байгаа юм. Энэ талаар асуухаар Гандантэгчинлэн хийдийг эргэн тойронд бараг бяцхан гудамж үүсгэн байршсан мэргэч төлөгч, зурхайч нарыг зорилоо. Бөөрөөрөө наалдсан жижигхэн ТҮЦ-үүдэд зурхайч нар суудаг юм байна. Үүдэнд нь олон хүн дугаарласан нэгэн зурхайчииг сонгож цөөн асуултад хариу авсан юм. Зурхай,сүнс судлалып академиин доктор Ц.Нямдорж ниигэмд өрнөж буй халуун сэдвүүдээр ингэж ярьж байна.
-Энэ сарын 8-нд Малайзын нийслэл Куала-Лумпур хотоос Хятадын Бээжин хотыг зорин ниссэнээс хойш сураггүй болсон агаарын тээврийн МаlаysiaАirlinesБойнг-777 онгоц барьцаалагдсан уу, сүйрсэн үү, хаа нэгтээ ослын буулт хnйсэн болов уу. Таны зурхайд юу гэж бууж байна?
-Онгоц осолдсон.
-Хаана?
-Тодорхой хэлэх боломжгүй ч их усан дотор, далай дотор сүйрсэн онгоцны их бие байгаа.
-Онгоцны их биеииг хаанаас олох вэ?
-Далайн хөвөөгөөр явахад харагдана. Эд анги нь олдоно.
-Хэзээ олдоно гэж. Та хугацаа хэлж чадах уу?
-Хоёр хоногийн дараа гэхэд сураг гарч, онгоц олдоно. Бүх мэдээлэл ил тод болно.
-Тэнд зорчиж явсан 239 зорчигч эсэн мэнд олдох болов уу?
-Нэг ч хүн амьд гараагүй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ