Эх орноо гээд ирсэн иргэнээ дээрэмджээ
Борис ... бол украин хүн. Тэрбээр Москвад суурьшаад удаж байгаа ч Украинд улс төрийн нөхцөл байдал ээдрээтэй болж эхэлсэн учир хүнд хэцүү үед нь эх орноо гэсэн сэтгэл нь чангааж, Украин руу явсан байна. Тэнд түүнд юу тохиолдсоныг өөрийнх нь яриагаар хүргэе.
“Би Полтав дахь майданчуудтай уулзсан. Тэд хотынтөв талбайд майхан бариад сууцгаасан байв. Би захын нэг майханд орж мэнд усаа мэдэлцлээ.
Залуу хүмүүс юм. Тэдний нэг нь болох Иван гэх эрийн гэдэс өвдчихөж. Би түүнд кефир /тослоггүй сүүн ундаа/ авч уугаарай гээд 100 гривен /23 000 орчим төгрөг/ өглөө. Энэ тэрийг ярилцсаар шөнө дунд болгочихоод гарах гэтэл нөгөө гэдэс нь өвдөж байсан Иван намайг буусан айлд маань хүргэж өгөхөөр болдог юм байна. Уг нь ойрхон 200 гаруйхан метр газар. үргэлжлэлийг эндээс
СЭТГЭГДЭЛ БИЧИХ