Монголчуудаас өвлөн авсан “ы” үсгийг авч хаяхыг Жириновский уриалав
Оросын Либерал ардчилсан намын тэргүүн Владимир Жириновский орос цагаан толгойн 33 үсгээс “ы” үсгийг авч хаяхыг уриалжээ.
“Энэ муухай үсгийг авч хаях хэрэгтэй. Энэ бол азийн хэв маяг. Үүнээс болоод Европ бидэнд дургүй байдаг. Энэ үсэг монголчуудаас ирсэн. Европын ганц ч хэлэнд “ы“ үсэг байдаггүй шүү дээ. Хоолойн авиа, энэ араатнууд “ы” гэж ярьдаг. Одоо боллоо, хангалттай” гэж Жириновский мэдэгджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ