"Дэггүй" гавьяат Н.Төгсцогт эхнэртэйгээ эвлэрчээ

Гавьяат тамирчин Н.Төгсцогтыг олимпоос медаль хүртсэний дараа “Элдэв маяггүй, хүүхдээрээ зантай хөөрхөн хүү” хэмээн хөгшин, залуугүй магтаалын үгс “урсгаж” байсан. Гэвч тэрбээр олны нүдэнд харагддаг шигээ тийм ч томоотой нэгэн биш болохоо тун удалгүй харуулсан билээ.

“Киви” хамтлагийн ахлагч Д.Уламбаярын дүү Д.Уранзаяатай үерхэж, улмаар өөрийгөө дуурайсан хөөрхөн хүүтэй болсон ч сүйт бүсгүйгээсээ салсан. Ийнхүү хэсэг хугацаанд эрх чөлөөгөө жинхэнэ утгаар нь эдэлж, “дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэсэн” дэггүй залуу эхнэр, хүүхдэдээ эргэн ирж байгаа бололтой.

Түүний болгоомжгүй зан, болчимгүй үйлдэл зэргийг гэргий нь уучилснаар тэд эргэн нийлж байгаа хэмээн тэдний ойр дотныхон шивнэлдэж байна. Түүнчлэн залуухан гавьяатын эхнэр болон хүүтэйгээ ижил брэндийн хувцасаар гоёж, бяцхан ханхүүгээ өхөөрдөж байгаа зургийг Д.Уранзаяа цахим хуудсандаа нийтэлжээ.

Тэдний ойрын эх сурвалжийн хэлснээр “Төгсцогт эвлэрсний бэлэг болгож, хүү болон эхнэртээ NY брэндийн спорт хувцасны хослол авч өгсөн” гэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин