О.Магнай, Д.Дагвадорж нарын хэн нь ялах вэ?

АСА циркийг тойрсон шуугиан сүүлийн үед хэрээс хэтэрлээ. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газрын дарга О.Магнай өөрийнхөө ажил үүргийн дагуу тус циркэд шалгалт хийсэн байцаагчдын дүгнэлт дээр үндэслэн хэд хэдэн зөрчил илэрснийг мэдээлсэн билээ. Үүгээр тогтохгүй циркийг зориулалтын бусаар ашиглаж байна хэмээн мэдэгдэж, тодорхой хугацаа өгч үйл ажиллагааныхаа горимыг зөрчихгүй байхыг үүрэгдсэн нь АСА-гийн эзэн сүмоч Д.Дагвадоржийн уурыг баржээ.

Тиймээс Д.Дагвадорж хуулийн зөвлөхийн хамт хэвлэлийн бага хурал зарлаж, циркийг шударгаар хөлсөө урсгаж олсон мөнгөөрөө менежментийн хувьчлалын дагуу худалдаж авсан гэдгээ зарлав. Мөн циркийг үйл ажиллагаагаа зогсоогоогүй, бүх зүйл хэвийн байгаа гээд О.Магнайг түүний ах УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын нэр хүндийг одооноос унагаж, улмаар 2016 онд Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвших тул ийнхүү албан тушаалаа урвуулан ашиглаж, ёс зүйгүй авирлаж байна гэж мэдэгдэв. Үүнээс гадна О.Магнайгийн хууль бус үйлдлийг шүүхэд өгч гомдол гаргахаа ч дуулгав.

Харин “Шударга шүүх”-ийн өмнө тэдний хэнийх нь зөв болохыг тааж хэлэхэд эрт боловч О.Магнайг улс төржилтийнхөө хүрээнд энэ бүхнийг хийсэн гэж мэдэгдсэн нь яалт ч үгүй хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүний нэр төрд халдсан хэрэг болж мэдэхээр байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин