Унадаг дугуйн зам удахгүй тавигдана
МЗХ, "Залуу дугуйчин" клуб, Монголын Авто замчин залуучуудын холбоо тэргүүтэй байгууллагууд хамтран "Унадаг дугуйтай Улаанбаатар" төслийг шинэчлэн боловсруулж байгаа билээ. Уг төслийн хүрээнд 2014-2016 оны хооронд нийслэл хотод 186,7 км унадаг дугуйн зам, 99 иж бүрэн зогсоол барихаар төлөвлөж байгаа юм. Тэгвэл тэд энэ онд л гэхэд 12 зүйл бүхий ажлыг гүйцэтгэж дуусгахаар ажиллаж байна. Эхний ээлжинд нийслэлийн төсөвт тэрбум гаруй төгрөг суулгуулж, нийслэлийн ерөнхий төлөвлөгөөнд оруулан ажлаа эхлүүлэхээр болжээ. Дугуйн замыг энэ хавраас эхлэн Хан-Уул дүүргийн нэг, хоёр, гуравдугаар хороо, Баянгол дүургийн гурав, зургадугаар хороонд тавьж эхлэх юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ