“Монгол тулгатны 100 эрхэм” хулгай гэж үү?

“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийг үзээгүй хүн байхгүй. Нулимстай, инээд баяртай, дурсамжтай тус нэвтрүүлэг сүүлийн жилүүдэд хамгийн үзүүштэй нэвтрүүлэг болсныг сайшаан ярих хүмүүс олон бий. Гэвч энэ нэвтрүүлэг нь хөтлөгч П.Анужин, “Херо”-гийн Б.Баатар нарын санаачилсан нэвтрүүлэг биш аж. Тус нэвтрүүлгийн санаачлагч, зохиолыг нь гардан бичсэн хүн нь БЗД-ийн 23 дугаар хорооны иргэн Л.Алтангэрэл гэгч аж. Тэрбээр 2010 онд “Түмэн хишигтэн” төслийн хүрээнд С1 телевизэд ажиллаж байхдаа “Монгол туургатны 100 эрхэм” нэвтрүүлгийн зохиолыг бичиж, эрэгтэй хөтлөгчөөр нь Б.Лхагвасүрэнг онилж, эмэгтэй хөтлөгчөө шийдээгүй, нэвтрүүлгийн зохиолоо өөрийн компьютер дээр шивж орхиод санаагаа хулгайд алдсан гэнэ.

Одоо өөрийнхөө оюуны бүтээлийг бусдаар овоглуулж яваадаа иргэн Л.Алтангэрэл гомдолтой байгаа бөгөөд түүний компьютерийг “Түмэн хишигтэн” төслийнхөн өгөөгүй, хөдөө томилолтоор явсан хойно нь “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн анхны дугаарыг нь хийчихээд томилолтоос ирэхэд цалинг нь өгөлгүй шууд ажлаас нь халсан байна. Тухайн үед тэрбээр тэмцэл хийгээгүй ч одоо энэ асуудлыг хэвлэл мэдээллээр дамжуулан олон нийтэд хүргэж, өөрийнхөө оюуны өмчийг хамгаалах оролдлого хийж байгаа аж. Тэр ч бүү хэл, найруулагч Б.Баатартай уулзахад тэрбээр “Чи бол азгүй залуу” хэмээн түүнд хэлжээ.

Ямартай ч, Л.Алтангэрэлийн ярьсан бүхэн үнэн байх аваас “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэг бусдын санааг хулгайлаад зогсохгүй нэр, зохиолыг нь хүртэл дээрэмдсэн, Оюуны өмчийн хуулийг ноцтойгоор зөрчсөн нэвтрүүлэг болж таарах нь.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин