Оготор банзал онгоцонд зохимжгүй
Японы агаарын тээврийн компани Skymark Airlines-ын онгоцны үйлчлэгчид өөрсдөд нь тавьж өгсөн шинэ дүрэмт хувцасны талаар гомдол гаргажээ. Үйлчлэгч бүсгүйчүүд оготор даашинз өмсөх ёстой болсон юм. Үүнийг эсэргүүцсэн үйлчлэгч хүүхнүүд “Дэндүү оготор байна” хэмээн гонгинов.
Үйлдвэрчний эвлэл нь компанийн удирдлагад хандан ажилтнууддаа бараа, таваар хэмээн үзэж байна гэсэн мэдэгдэл хүргүүлсэн байна. Шинэ загварын дүрэмт хувцас нь үйлчлүүлэгчдийг татах зорилготой нь тодорхой билээ. Үйлчлэгч хүүхнүүд үүнээс болж хүнд байдалд орно гэдгээ өгүүлэв. Тэдний бодлоор зорчигчид өмсгөлийг нь хараад зогсохгүй гэрэл зургийг нь авч, зарим нэг нь тэднийг оролдоод тайван байлгахгүй хэмээн болгоомжилж байгаа юм байна.
Компанийн удирдлага үүнд харамсаж байгаагаа илэрхийлээд хэрэв тэдэнд таалагдахгүй бол уг хувцсыг өмсөхөөс татгалзах эрхтэй гэдгийг онцолжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ