Оросын телевизийн таван сувгийг хаах шийдвэр гарчээ
Украйн улс Оросын телевизийн таван сувгийг мэдээллийн аюулгүй байдлын хамгаалах үүднээс өөрийн улсад гаргахгүй байх зорилгоор хаах шийдвэрийг кабелийн телевиз эрхлэгчдэд уриалжээ.
Үүнд “Оросын телевизийн“Вести”, “Россия 24”, “ОРТ” /Нэгдүгээр суваг/, “РТР Планета” болон “НТВ-Мир” гэх таван сувгийг гуравдугаар сарын 11-ний 19 цагаар хязгаарлан зогсоож, нэвтрүүлэхгүй байхыг УТВҮЗ шаардаж байна” хэмээн мэдэгдэл хүргүүлжээ.
Өчигдөр өдөр 12:00 цагийн байдлаар Украйны телевизийн үйлчилгээ нэвтрүүлэгчдийн 50 хувь нь гадаадын сувгуудыг дамжуулахаа зогсоосон бөгөөд Кабелийн бусад телевиз ч мөн уг арга хэмжээг авахаар болсон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ