Хувьчлалд гарсан алдаа ба “Ард” кинотеатрыг зориулалтаар нь ашиглая

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Циркийн барилгыг үндсэн зориулалтаар нь ашиглах тухай есөн сарын хугацаатай үүрэг өгөв. Дэлхийд эх орныхоо нэрийг цуурайтуулж яваа циркчдээ дэмжих, урлагаар дамжуулан ард иргэдийнхээ оюун ухааныг тэтгэх шийдвэр байсан учраас олон нийт О.Магнай даргын энэ алхмыг баярлан хүлээж авсан. Ардчилсан хувьсгал ялсны нэг гавьяа нь хувь хүн өмчтэй байхыг зөвшөөрсөн явдал байсан нь үнэн. Дээрээс нь төрийн зүгээс бодлогоор өмчөө хувьчилж эхэлсэн. Энэ нь төрийн ачааг хөнгөлөх, хараа хяналт, төсөв мөнгө хүрэхгүй байгаа зарим салбараа хувийн хэвшлийнхэндээ итгэж өөд татах сайхан зорилго агуулсан байлаа. Гэвч хувьчлалын үйл явц санасан шиг гэрэлтэй байсангүй. 2006 онд циркийг менежментээр хувьчлахад ч энэ салбарыг дэмжиж тэтгэхийг зорьсон. Гэтэл хувьчилж авсан баг нь циркийн урлагийг биш, хэтэвчээ хөгжүүлэхэд түлхүү анхаарчээ. Циркийн барилга худалдааны төв болсон нь үүний баталгаа. Тиймээс ШӨХТГ-аас есөн сарын дотор барилгыг зориулалтаар ашиглахгүй бол төр эргүүлэн авна хэмээн мэдэгдсэн. Хувьчлалд гарсан алдаануудыг энэ мэтчилэн эхнээс нь засмаар байна. Эхлэл бол аливаа ажлын 50 хувь гэдэг. Тэгэхээр зориг гаргаж, алдаатай бодлогоо засах ажлыг эхлүүлсэн ШӨХТГ-ын дарга О.Магнайд талархах хэрэгтэй. Харин эхлүүлчихээд мартчихаж болохгүй. Хувьчлаад сайжраагүй, харин ч дордсон барилга, объектуудаа төр эргүүлэн өөрийн мэдэлд авмаар, зориулалтаар нь ашигламаар байна. ШӨХТГ-ын дараагийн анхаарах барилгуудын нэг нь “Ард” кинотеатр.

Үргэлжлэлийг эндээс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин