Зэрлэг авирт Г.Алтанхүүгийн хэрэг прокурорт шилжлээ
Найз залуудаа 48 цаг зодуулан амь насаа алдсан гэх 21 настай охины биед хийсэн гурав дахь задлангийн шинэжилгээний хариу “архины гүн хорлогын улмаас нас барсан” гэж гарсан.
Тэгвэл Сүхбаатар дүүргийн II хэсэгт шалгаж байсан тус хэрэг дүүргийн прокурорт өчигдөр шилжжээ.
Хэргийн сэжигтнээр талийгаачийн найз залуу болох Г.Алтанхүүг шалгаж байгаа билээ.
Хохирогчийн ар гэрийнхний хувьд түүнийг талийгаач 21 настай охины үхэлд буруутай гэж үзэж байгаа бөгөөд шүүх эмнэлгээс хийсэн задлан шинжилгээний хариутай санал нийлэхгүй байгаа билээ.
Тэдний ярьснаар Г.Алтанхүү найз бүсгүйтэйгээ хамт амьдрах дөрвөн сарын хугацаанд нэг бус удаа зодож гэмтээж байсан бөгөөд хохирогчийг нас барахаас өмнөхөн гэмтлийн эмнэлэгт зодуулсан байдалтай хүргэж өгсөн юм байна.
Талийгаачийг удаа дараа зоддог байсан нь ч мөрдөн байцаалтын явцад тогтоогдоод буй. Ямартай ч хэрэг прокурорт шилжлээ. Нийгмийг айдаст автуулж, олны анхааралд ороод байсан Г.Алтанхүүгийн гэх хэрэг удахгүй шүүхээр шийдэгдэх нээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ