Ерөнхийлөгчийн онош гадаадад эмчлүүлэх өвчний жагсаалтад багтдаг
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг нурууны мэс засалд орох гэж байгаа талаар бид өмнө мэдээлж байсан. Тэгвэл Ерөнхийлөгчийн эмч Анагаах ухааны доктор, дэд профессор Ө.Цолмон энэ талаар тайлбар өглөө.
Тэрээр ”Ерөнхийлөгчийн биеийн байдал сайн байгаа. Намар НҮБ-ын хуралд оролцох үедээ нарийн шинжилгээхийлгэхэд нуруундаа эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн онош гарсан. Нуруу нугаснымэс засал нь дотроо олон төрөл, хүнд мэс заслуудын тоонд ордог. Ерөнхийлөгчийн онош болгадаадад эмчлүүлэх өвчний жагсаалтад багтдаг. Заавал мэс заслын аргаар эмчлэгддэг өвчин учраас Монгол Улсын Ерөнхийлөгчийн эмчилгээгЯпон улсад хийлгэхээр төлөвлөж байна” гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ