Ким Кардашьян нөхрөөсөө жил бүр нэг саяыг авна

Ким Кардашьян, Канье Уэст нар гэрлэхээсээ өмнө байгуулах гэрээний нөхцлүүдийг ярилцаж байгаа аж. Жишээ нь, Ким бүсгүй Каньетэй хамт амьдарсан жил бүрийнхээ төлөө нэг сая доллар хүртэх болжээ.

Гэрээг бэлэн болгох үйл явц айхтар хүндрэлтэй учраагүй аж. Канье ийм гэрээ байгуулахын эсрэг байсан гэнэ. Мань эр Ким бүсгүйд өөрийн хөрөнгийг бүрэн даатгахад бэлэн байжээ. Канье Кимд дэндүү хайртай учир тэдний байгуулах гэрээ Кимийн өмнөх нөхөр Крис Хамфристай байгуулсан гэрээнээс эрс ялгарч байгаа юм.

Ийнхүү Ким бүсгүй Каньетэй хамт байсныхаа эхний арван жилд 10 сая доллартай болох аж. Бел Эйр дэх тэдний харш Кимийн нэр дээр бичигдэх бөгөөд Канье бүх ашиглалтын зардлыг даах гэнэ. Түүнчлэн Кимд Каньегээс өгсөн бүх үнэт эдлэл, бэлэг үлдэх юм. Кардашьяны олсон бүх орлого тусдаа Кимийн нэр дээр бичигдэхээр болжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин