Мартын 8-нд 73 настай эмээг бүлэг охид дээрэмджээ

Мартын 8-ны өдөр Саппорогийн орчимд явж байсан 73 настай эмээ тэр хавьд нь зогсож байсан гурван бүсгүйгээс дэлгүүр асууж. Өнөө гурав дэлгүүр зааж өгөн ихэд сайхан загнаж, эмээг түшиж оруулан тус болжээ. Эмээгийн сэтгэл хөдөлж эмэгтэйчүүдийн баярын өдөр байсан тул гурван бүсгүйд сарнай авч өгөн баярласан сэтгэлээ илэрхийлэх гэсэн боловч байгаагүй тул нэг нэг шоколад авч өгчээ.

Ингээд цүнхээ онгойлгох үед нь түүний цүнхэнд мөнгө байхыг олж харсан бүсгүйчүүдийн шуналын сэтгэл хөдөлж, эмээг хүнгүй газар очих үед нь цохиж унаган, өшигчиж улмаар цүнх, тортой юмсы нь булаасан хэрэг гарчээ. Энэ явдлын дараа тэр хавиар явж таарсан хүмүүс эмээд тусалж эмнэлэгт хүргэжээ.

Бүсгүйчүүдийг үйлчлүүлсэн дэлгүүрийн камераар илрүүлсэн байна. Гэвч одоогоор мэдээлэл өгөх боломжгүй гэлээ. Зарим эх сурвалжийн мэдээллээр саппорогийн орчимд биеэ үнэлдэг хүмүүс байж магад ажээ.

Болсон хэрэг дээрээс үндэслээд настай хүмүүстээ болгоомжтой байхыг анхааруулж, цүнхэндээ их мөнгөтэй бол түүнийгээ бусдад харуулахгүй байх арга хэмжээ авах нь зүйтэй гэдгийг сануулаарай. Болж өгвөл их мөнгөтэй явахгүй байх нь ч зүйтэй мэт.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин