Хүүгээ бодоод надад хайргүй нөхөртэйгөө хамт амьдрах уу эсвэл салах уу?
Сайн байцгаана уу. Та бүхэн миний захиаг уншаад өөр өөрсдийн дүгнэлтээр зөвлөгөө өгнө үү. Би 28 настай. Өнгөрсөн жил гэр бүл болж, хөөрхөн хүүтэй болсон. Нөхөртэйгөө танилцаад жил гаран болоод жирэмсэн болсон. Жирэмсэн болохоосоо өмнө 5 орчим сар хамт амьдарч байсан, бас аав ээжтэй нь танилцсан байсан.
Асуудал юу вэ гэхээр би саяхан нөхрийгөө надад хайргүй гэдгийг олж мэдлээ. Хэдийгээр надад хайртай гэж хэлж байгаагүй ч би үйлдлээс нь хараад надад хайртай гэж итгэдэг байлаа. Гэтэл би буруу бодож байжээ. Уг нь нөхөр маань хүүдээ амь, надад халамжтай, хариуцлагатай, их сайн залуу. Сайхан ч залуу. Бид 2 одоогоор юугаар ч дутахгүй, нар болсон хүүтэйгээ хамт 3-уулаа аз жаргалтай сайхан амьдарч байгаа. Гэхдээ надад хайргүй болохоор энэ аз жаргал хир удаан үргэлжлэх бол гэж бодохоор нүд харанхуйлах юм. Би тэгээд салъя гэсэн чинь хүүгээ өнчрүүлж, хойд эцгийн гар харуулахгүй гэнээ. Би яахав дээ эмэгтэй хүн болохоор бас нөхрөө өөртөө хайртай л байлгамаар байна шд. Тэгээд би бодон бодон шаналан шаналан уурласаар байгаад одоо нөхрөө гэрт тогтоох аргагүй болгож байх шиг байна.
Би яах ёстой вэ? Хүүгээ бодоод надад хайргүй нөхөртэйгөө хамт амьдрах уу эсвэл салах уу? Уг нь нөхөр маань надад ч халамжтай л даа. Сексийн хувьд ч сайн тохирдог. Тэгээд ч хүүгээ аавгүй өсгөнө гэж бодохоор тэр хөөрхөн нүдэнд нь гуниг хурах байх гэж сэтгэл шимшрэх юм. Гэтэл нөгөө талаасаа надад хайргүй л юм чинь хэзээ хэзээгүй жинхэнэ хайртай учирлаа гээд хүү бид 2-г хаяад явчуул яахуу гэж айдастай амьдрах хэцүү санагдаад байдаг.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ