Толгойн өвчин…
Сайн байцгаана уу. Энэ сайтыг уншдаг болоод нилээд хугацаа өнгөрлөө. Сэтгэгдэлүүдийг уншиж байхад их олон талаас нь харсан мэдээ мэдээлэл сайтай олон хүмүүс байдаг юм шиг санагддаг. Намайг Оюу гэдэг би одоо 26 настай. Гол тусламж хүсэж байгаа асуудал нь миний толгойны өвчин. Хүүхэд байхад гайгүй л байлаа. 10 жилээ төгсөөд АНУ явж сурах хугацаанд л эхэлсэн гэхүүдээ. Сар болгон л өвдөнө. Жирийн нэг өвчин намдааах уухад намддаг өвдөлт биш л дээ. Арай хийж л сургуулиа төгсөөд Монголдоо одоо сайхан ажил хийж байгаа ч өөрт минь үнэхээр хэцүү…
Яваагүй газар байхгүй очоогүй эмнэлэг байхгүй гэхэд болно. Тархины ямар л шинжилгээ байдгийн бүгдийг нь өгсөн. Зүгээр л гэж гарна. Migraine-тэй юм байна. Өвчин намдаах эмнүүд өгөөд битгий стресст л гэдэг. Гормонтэй холбоотой ч юм шиг юм ирсний дараа л аюултай өвдөнө. Тэгээд заримдаа ямарч холбоогүй өвдөнө. Жирэмснээс хамгаалах эм, за тэгээл ёсөн шидийн эм өвс хэрбс, натурал рэмэди хэрэглээгүй юм байхгүй.
Би интэрнэт их судлаад миграйний үед идэж болдоггүй хоол хүнс гээлнарийн хоолны дэглэм барьсан ч нэмэр алга. Аргаа бараад та бүхнээсээ зөвлөгөө авч байна. Магадгүй над шиг хүн байгаа ч юм билүү ямар нэгэн сайн зүйл олсон ч юм билүү гэж бодоод. Бүр бөө ламаар хүртэл явж үзсэн л дээ. Бүтэн сарын 15 хоногт нь бол тэсэхийн аргагүй толгой өвдөнө. Ажил хийх нь битгий хэл зүгээр босоод явахад ч хэцүү. Юу ч болоогүй юм шиг байх гэж бүр хэцүү. Толгой өвдөөд байна гээд өдөр шөнөжин орондоо хэвтэхээр хүмүүс гэр бүлийнхэн найз залуу минь нэг л сайн ойлгож өгөхгүй. Эм уу л гэнэ.
Энэнээсэ болоод надад үнэхээр хэцүү байна л даа. Зарим хүмүүс хүүхэд гаргаад зүгээр болдог л гэх юм. Их том өвчин хавдар биш ч гэсэн энэ миний амьдарлыг үнэхээр хэцүү болгож байна. Хүн харахад нэг л сайхан бүсгүй дотроо байнгын өвдөлт мэдрээстэй юу ч хийх хүсэл байхгүй аймшигтай өвдөх юм. Яг одоо өвдөлтөөсөө болоод учир утгагүй замбараагүй бичсэн бол уучлаарай…
СЭТГЭГДЭЛ БИЧИХ