Хүн хайрын ургамал…

Би одоо 32 настай энгийн л нэг залуу. Ханьтайгаа ханилаад 11 жил болжээ. Бидний дундаас нэг хөөрхөн хүүтэй. Анх эр хүн л болсон хойно 20 настай жаахан залуу байхдаа л охидтой элдэв асуудал үүсгэж эр биеэ жаргааж явлаа. Ингэж явахдаа л одооны эхнэртэйгээ танилцаж түүнийхээ шулуун шударга ярианд нь өөрийн эрхгүй татагдаад л суусан. Эхнэр маань хүүгээ гаргасны дараа жаахан жин нэмээд таргалсан л даа. Одоо ч яг тэр хэвээрээ. Би эр хүн болсон хойно эхнэрээ сайхан харагдаасай гэсэндээ тураач би тарган хүнд дургүй нтр гээд элдэв янзаар хэлчихдэг юмаа. Ер нь эрэгтэй хүн эхнэрээ таргалаад байхаар яаж дуртай байхав дээ.

Гэхдээ эрчүүд бид өрөөлийн толгой дээрхийг харахаар өөрийн толгой дээрхийг хар гэдэг шиг өөрсдөө хүнд сайхан харагдаж сурчихаад эхнэрээсээ энэ асуудлыг шаардах ёстой гэж бодож байна.

За одоо гол асуудалдаа оръё. Эхнэрээ энэ мэт байдлаас болж би өөрөөсөө хөндийрүүлж байгаагаа саяхан тохиолдсон нэг явдлаас хойш сайн ойлгож авсаан.

Би эхнэрээ гоочилж элдвээр хэлж егөөдөж явсаар элдэв хүүхнүүдтэй МСЖ бичиж чатаар харилцдаг болчихсон юм. Тэхдээ би эхнэрээ нэг ч удаа араар тавьж байгаагүй юм шүү. Ингэж элдэв хүүхнүүдтэй бичиж байсныг маань тэр мэдчихжээ. Гэхдээ тэр маань дотроо шаналж байсныг би мэдээгүй л байж. Би зун хөдөөгүүр уурхайгаар ажилладаг юм л даа. Энэ хооронд эхнэр маань надаас хариугаа авч нэг хүнтэй МСЖ бичдэг болвоо. Би тэрийг нь мэдсэн ч өөрөө МСЖ-с цааш хэтэрч үзээгүй болохоор өөртэйгөө адилхан л юм бодож явсан нь үгүй байж.

Тэр намайг нэг удаа хөдөө явсан хойгуур тэр хүнтэйгээ уулзсан байсан. Би тэр орой нь ерөнхийдөө тиймэрхүү явдал болохыг гадарлаад л байсан гэхүү дээ. Гэвч хөдөө ажиллаж байгаа хүн яалтай билээ. Юу ч гэсэн утасдаж үзлээ байдгүй дээ. Шөнө тарчилж нойр ч хүрдэггүй. Бараг 20 мин тутамд гарч бие засаад л зүрх дэлсээд байж ядваа.

Тэгж тэгж шөнийн 4 цагийн үед таны залгасан дугаар дуудлага хүлээж авах боломжтой боллоо гэдэг МСЖ авдгиймаа. За ямарч байсан гэртээ ирж гэж бодоод юу ч залгаж асуулгүй өглөө болговоо. Тэр шөнө миний амьдралын хамгийн хүнд шөнө байсныг хэлэх нь зүйтэй байх. За тэгээд өглөө 11 хүртэл гүрийж байгаад залгалаа тэгтэл өөдөөс юу ч болоогүй юм шиг ярьж байнаа. Би ч юу ч мэдээгүй юм шиг л өнгөрөөлөө. Өдөр 14 цагийн үед ахиж залгаад миний хань өнөө орой юу хийх гэж байна гэсэн чинь 10 жилийхэнтэйгээ уулзана гэж байна шүү. Би яаж тэсэх вэ дээ шууд хэллээ гэхдээ би уурлаж хэлээгүй юм шүү. Зүгээр л асуусан…

Чи яагаад тэгж байгаа юм урьд шөнө яасан юу болсон гэсэн чинь эхэндээ ч юу яриад байна нтр гэж байснаа хэлж байна шүү.

Би уулзсан нэг газар орж хоол идсэн тэндээ 00 цаг болтол суугаад өөр газар орж пиво ууцгаасан тэгээд салсан. Харин өнөө орой тэр надад амрагийн санал тавьсан би зөвшөөрсөн. Орой уулзах гэж байгаа тухайгаа ярьсан. Би яагаад ингэж байгаа тухай асуутал бүх зүйл надаас болж би л гэж эргүү эхнэрээ гоочилсоор өөр хүнтэй МСЖ бичснээр өөрөөсөө холдуулж эхнэрээ ийм байдалд оруулсан байсан. Энэ тухайгаа бид тэр шөнөжин утсаар ярьж хэн хэнийгээ ойлгож эхнэрээ ийм асуудал гаргахаас сэргийлж чадсан даа.

Би одоо эхнэртээ урьдын адил итгэдэг анх үнэнч гэж авч суусан тэр л эхнэр маань мөн шүү дээ гэж энэ бүх асуудлыг уучилж одоо бидний амьдрал урьдынхаасаа халуун дотно бие биенээ гэсэн хайр халамжаар дүүрэн аз жаргалтай сайхан байна.

Эцэст нь хэлэхэд эрчүүд бид хүнээс буруу хайж байхаар эхлээд өөрсдөөсөө бурууг хайж яавал болж бүтэх тухайгаа өөрсдөөсөө л асууж хариултаа өөрсдөөсөө олж байх хэрэгтэй. Хүн хайрын ургамал…

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин